Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн шинэчилсэн найруулгын дагуу аймгийн ИТХ-ын Зөвлөл байгуулагдсан бөгөөд уг Зөвлөл нь хуралдааны шийдвэрийн биелэлтийг хангуулах арга хэмжээг зохион байгуулах, хуралдааны бэлтгэл хангах, хуралдаан хоорондын хугацаанд Хурлын хороо, ажлын хэсгийн үйл ажиллагааг уялдуулан зохицуулах үүрэгтэй ажилладаг.

Аймгийн ИТХ-ын зөвлөлийн хуралдаан өнөөдөр (2025.10.23) хуралдаж, дараах асуудлуудыг хэлэлцлээ.


Эрчим хүчний яамны санхүүжилтээр Хөшөөтийн уурхайг түшиглэж баригдсан шахмал түлшний үйлдвэрийн эзэмшил, ашиглалт, үйл ажиллагааг хариуцах Орон нутгийн өмчит хязгаарлагдмал хариуцлагатай компани шинээр байгуулах тухай

Орон нутгийн өмчит орон сууцны корпораци байгуулах тухай

Хот тохижуулах газар болон “Шинэ Ховд Жаргалант ТҮК” орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрыг татан буулгаж, үйл ажиллагааг нэгтгэн Орон нутгийн өмчит хязгаарлагдмал хариуцлагатай компани байгуулах тухай

Ховд аймгийн газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөө батлах тухай

Газрын нэгдмэл сангийн ангилал батлах тухай

Аймгийн 2026 оны хөгжлийн төлөвлөгөө батлах тухай.

Мал эмнэлгийн ажил, үйлчилгээний үнэ тариф тогтоох тухай

Шашны байгууллага, сүм хийдийн үйл ажиллагаа явуулах эрх олгох, хугацаа сунгах тухай

Аймгийн мал хулгайлах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх дэд зөвлөл шинэчлэн байгуулах тухай гэсэн 9 асуудлыг хэлэлцлээ.
Хэлэлцсэн асуудлуудтай холбогдуулан бэлтгэл ажлыг сайтар хангах чиглэлийг аймгийн ИТХ-ын Нарийн бичгийн дарга, ЗДТГ-ын дарга нарт үүрэг болгон, аймгийн ИТХ-ын Зургаадугаар хуралдаанаар хэлэлцүүлэхээр тогтлоо.










