Аймгийн ИТХ-ын даргын баталсан удирдамжийн дагуу Шашны асуудал эрхэлсэн зөвлөл Ховд аймгийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа, явуулж буй сүм, хийд, цуглаан, зарим Төрийн бус байгууллага, дотуур байр, өдөр өнжүүлэх төвийн үйл ажиллагаанд хамтарсан хяналт хийж байна.

Уламжлалт, уламжлалт бус сүм, хийд, төрийн бус байгууллага нь Төр, сүм хийдийн харилцааны тухай хууль болон тэдгээрт нийцүүлэн холбогдох хууль тогтоомж дүрэм журмын хүрээнд үйл ажиллагаа явуулж байгаа эсэхэд хяналт шалгалтыг хийж, зөвлөмж өглөө.
Шашны асуудал эрхэлсэн зөвлөлд:

ИТХ-ын Ажлын алба,

ЗДТГ-ын хууль эрхзүйн хэлтэс,

ТЕГ-ын Ховд аймаг дахь газар,

Цагдаагийн газар,

Татварын хэлтэс,

Улсын бүртгэлийн хэлтэс,

Хүүхэд гэр бүл, хөгжил хамгааллын газар,

ГИХГ-ын баруун бүс дахь газрын холбогдох албан тушаалтнуудаас гадна аймгийн ГХБХБГ, СУАЖЗГ, Нийгмийн даатгалын хэлтэс зэрэг байгууллагын холбогдох эрх бүхий албан тушаалтнуудаас бүрдсэн ажлын хэсэг хамтран төлөвлөгөөт хяналт шалгалтын ажлыг зохион байгуулж байна.

Ховд аймгийн нутаг дэвсгэрт “Шашны байгууллага, сүм хийд байгуулах зөвшөөрлийн хугацаа сунгах, үйл ажиллагаанд хяналт тавих журам”-ын дагуу аймгийн ИТХ-ын ээлжит хуралдаанаар шашны байгууллага, сүм хийдийн үйл ажиллагаа эрхлэх, зөвшөөрлийн хугацааг сунгах, шинээр зөвшөөрөл олгох асуудлыг хэлэлцүүлэхээр төлөвлөн ажиллаж байна.














