ХОВД АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ХОВД АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал нь иргэдийн нийтлэг эрх ашиг, хүсэл зориг, оролцоог хангасан, хүн төвтэй, төр, хувийн хэвшлийн түншлэл, бүс нутгийн хөгжлийг дэмжсэн, байнгын тасралтгүй үйл ажиллагаа, оновчтой бүтэц бүхий төлөөллийн байгууллага байна. Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал нь иргэдийн нийтлэг эрх ашиг, хүсэл зориг, оролцоог хангасан, хүн төвтэй, төр, хувийн хэвшлийн түншлэл, бүс нутгийн хөгжлийг дэмжсэн, байнгын тасралтгүй үйл ажиллагаа, оновчтой бүтэц бүхий төлөөллийн байгууллага байна.

УЛС ТӨРИЙН ХИЛС ХЭРЭГТ ХЭЛМЭГДЭГЧДИЙН ХӨШӨӨНД ЦЭЦЭГ ӨРГӨХ ЁСЛОЛ БОЛЛОО

2025-09-10

Монгол улс жил бүрийн 9 дүгээр сарын 10-ны өдрийг Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг санан дурсах, тэдний гэгээн дурсгалыг мөнхжүүлэн хүндэтгэх өдөр болгон тэмдэглэдэг.
Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийн дурсгалыг хүндэтгэх 30 дахь жилийн өдрийг хүндэтгэн өнгөрүүлэх ажлын хүрээнд Ховд аймгийн ИТХ, Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах салбар комиссоос улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийн хөшөөнд цэцэг өргөж, тэдний гэр бүл, үр хүүхдүүдэд хүндэтгэл үзүүллээ.
Цэцэг өргөх ёслолд аймгийн ИТХ-ын дарга З.Эрхбаяр, аймгийн Засаг дарга М.Амарсанаа болон аймгийн удирдлагууд, хэлмэгдэгчдийн үр хүүхдүүд оролцов.
Мөн Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийн дурсгалын өдрийг тохиолдуулан Ганданпунцаг Чойлон хийдэд ном хурлаа.
Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах ажил 1939 оны дөрөвдүгээр сарын сүүлчээс эхэлж, энэ хугацаанд улсын хэмжээнд 31 мянга гаруй иргэний нэр, төрийг сэргээж цагаатгажээ.
Ховд аймгийн 1756 иргэн хэлмэгдүүлэлтэд өртөж. Үүнээс
Цаазлагдсан -1100
Хорих ялаар шийтгэгдсэн-446
Цагаатгалын хуулийн дагуу 40-80 сая төгрөгийн нөхөх олговорыг 20 иргэн авсан байна.

www.khural.mn-д ямар чиглэлийн мэдээ оруулах хэрэгтэй гэж үзэж байна вэ?

санал өгсөн: 95
46 / 48%
27 / 28%
11 / 12%
11 / 12%