ХОВД АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ХОВД АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал нь иргэдийн нийтлэг эрх ашиг, хүсэл зориг, оролцоог хангасан, хүн төвтэй, төр, хувийн хэвшлийн түншлэл, бүс нутгийн хөгжлийг дэмжсэн, байнгын тасралтгүй үйл ажиллагаа, оновчтой бүтэц бүхий төлөөллийн байгууллага байна. Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал нь иргэдийн нийтлэг эрх ашиг, хүсэл зориг, оролцоог хангасан, хүн төвтэй, төр, хувийн хэвшлийн түншлэл, бүс нутгийн хөгжлийг дэмжсэн, байнгын тасралтгүй үйл ажиллагаа, оновчтой бүтэц бүхий төлөөллийн байгууллага байна.

“Багш нарын бага хурал” боллоо.

2025-08-29

2025-2026 оны хичээлийн жилийг угтан аймгийн Боловсролын газраас “Багш нарын бага хурал”-ыг зохион байгуулж байна.
“Багш нарын бага хурал”-д боловсролын байгууллагын удирдах албан тушаалтнууд, нийгмийн ажилтан, багш нар нийт 200 гаруй алба хаагчид оролцож байна.
🇲🇳 Нээлтийн арга хэмжээнд аймгийн ИТХ-ын дарга З.Эрхбаяр, Нийгмийн бодлогын асуудал хариуцсан орлогч М.Баярт нарын төлөөлөл оролцон мэндчилгээ дэвшүүлж, аймаг орон нутгийн зүгээс боловсролын салбарт хэрэгжүүлж буй арга хэмжээ, хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын талаар мэдээлэл хүргэв.
Хурлаар👇
✅ Боловсролын яам болон аймгийн Боловсролын газраас 2025-2026 оны хичээлийн жилд дэвшүүлсэн бодлого зорилт
✅ Хичээлийн жилийн бүтцийн хүрээнд хэрэгжүүлэх үйл ажиллагааны чиглэл
✅ Салбарын хэмжээнд баримтлах зарчим, ёс зүйн хандлага
✅ Сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын сургуулийн багш ажилтны ёс зүйн дүрэм зэрэг 20 гаруй сэдвийн хүрээнд мэдээлэл хүргэж, багш ажилчдын санал бодлыг сонсож байна.
2025-2026 оны хичээлийн жилд Ховд аймгийн боловсролын салбар “Суралцагч бүрийн бүтээлч сэтгэлгээ, бие даан суралцах чадварыг хөгжүүлэх, суралцагчдын мэдлэг, чадвар, төлөвшилд бодит ахиц гаргах, сургалтын үйл ажиллагааны чанар, үр өгөөжийг сайжруулах” гэсэн зорилго дэвшүүлжээ✅✅✅
🗓 Багш нарын бага хурал маргааш буюу энэ сарын 30-ны өдөр боловсролын байгууллагын удирдах ажилтны зөвлөгөөнөөр өндөрлөнө.
👩‍🏫🧑‍🏫Ховд аймаг Ерөнхий боловсролын 25 сургууль, 38 цэцэрлэг, мэргэжлийн болон их дээд сургууль, насан туршийн боловсролын төв гээд нийт 33700 гаруй суралцагч, 4600 гаруй багш ажилчидтайгаар шинэ хичээлийн жилээ эхлүүлнэ.
 
 
 
 
 
 
 

www.khural.mn-д ямар чиглэлийн мэдээ оруулах хэрэгтэй гэж үзэж байна вэ?

санал өгсөн: 95
46 / 48%
27 / 28%
11 / 12%
11 / 12%