ХОВД АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ХОВД АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Иргэн төвтэй Нутгийн өөрөө удирдах байгууллагыг төлөвшүүлэн хөгжүүлснээр Төрөлх нутаг - Ховд аймгаа “Баруун бүс нутгийн тэргүүлэгч аймаг” болгоно Иргэн төвтэй Нутгийн өөрөө удирдах байгууллагыг төлөвшүүлэн хөгжүүлснээр Төрөлх нутаг - Ховд аймгаа “Баруун бүс нутгийн тэргүүлэгч аймаг” болгоно

ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ӨДӨР АРГА ХЭМЖЭЭ ХОВД НИСЭХ БУУДАЛ ДЭЭР БОЛЛОО

2025-05-19

📝Аймгийн Засаг даргын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт Ховд олон улсын нисэх буудлыг 4С ангилалд нийцүүлэн өргөтгөхтэй холбоотой "Төлөөлөгчдийн өдөр" арга хэмжээг өнөөдөр (2025.05.19) аймгийн ИТХ-ын Ажлын албанаас зохион байгуулж байна.
✅Арга хэмжээний эхэнд аймгийн ИТХ-ын дарга З.Эрхбаяр "Тува улсад ажилласан айлчлал"-ын танилцуулга, мэдээллийг хүргэв.
🛫Мөн Ховд Нисэх буудлын дарга Б.Болорцэцэг болон холбогдох инженер, мэргэжилтнүүд "Ховд Нисэх буудал"-ын мэдээлэл, тулгамдсан асуудлын талаар танилцууллаа.
🛫Ховд олон улсын нисэх буудлыг 4С ангилалд нийцүүлэн өргөтгөхтэй холбоотой тодорхой санхүүжилтийн дэмжлэг үзүүлэхийг төлөөлөгчдөөс хүслээ.
🛫2025 онд Монгол улсад нисэх хүчин үүсэн байгуулагдсаны 100 жилийн ой тохиож байгаа бол 2026 онд Ховд Нисэх буудлын 70 жилийн ой болно.

www.khural.mn-д ямар чиглэлийн мэдээ оруулах хэрэгтэй гэж үзэж байна вэ?

санал өгсөн: 91
45 / 49%
25 / 27%
11 / 12%
10 / 11%