ХОВД АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ХОВД АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Иргэн төвтэй Нутгийн өөрөө удирдах байгууллагыг төлөвшүүлэн хөгжүүлснээр Төрөлх нутаг - Ховд аймгаа “Баруун бүс нутгийн тэргүүлэгч аймаг” болгоно Иргэн төвтэй Нутгийн өөрөө удирдах байгууллагыг төлөвшүүлэн хөгжүүлснээр Төрөлх нутаг - Ховд аймгаа “Баруун бүс нутгийн тэргүүлэгч аймаг” болгоно

"ХӨХ МОНГОЛЫН ХӨХ ТУГ" АЯНЫХАН ХОВД АЙМАГТ АЖИЛЛАЖ БАЙНА

2025-02-06

Монгол улсын 5 дахь ерөнхийлөгч, УИХ-ын гишүүн Х.Баттулга болон УИХ-ын гишүүн С.Ганбаатар, Л.Мөнхбаясгалан, Д.Жаргалсайхан нар "Хөх Монголын Хөх Туг" аяны хүрээнд баруун аймгуудад ажиллаж байгаа юм. Өнөөдөр (2025.01.06) Ховд аймгийн иргэд, хөдөлмөрчидтэй уулзаж, Монголын стратегийн ордууд, баялгийн сангийн ач холбогдлын талаар танилцуулж, санал солилцлоо.
📌 Уулзалтаар:
✅ Стратегийн ордуудын тоог нэмэгдүүлэх нь улс оронд ашигтай
Одоогийн байдлаар 16 орд стратегийн статустай байгаа бол, 2007 онд батлагдсан УИХ-ын 27 дугаар тогтоолоор стратегийн ач холбогдол бүхий 39 орд нэмэгдэх боломжтой. Ингэснээр нийт 55 стратегийн ордтой болж, улсын баялгийн сан илүү өгөөжтэй болох нөхцөл бүрдэнэ.
✅ Баялгийн санг зөв удирдаж, ард түмэнд хүртээмжтэй болгох
Стратегийн ордуудаас орж ирэх орлогыг зөв удирдвал, боловсрол, эрүүл мэнд, орон сууц зэрэг салбарт бодитой хөрөнгө оруулалт хийх боломжтой.
✅ Монголын баялаг зөвхөн цөөн бүлэг хүмүүсийн биш, нийт ард түмний өмч байх ёстой! зэрэг асуудлын талаар онцлон ярилцав.
Энэ үеэр "Байгалийн баялгийн 34-50 хувийг иргэн бүрд” хүргэх боломж байгаа талаар танилцуулж, иргэдийн санал хүсэлтийг авав.

www.khural.mn-д ямар чиглэлийн мэдээ оруулах хэрэгтэй гэж үзэж байна вэ?

санал өгсөн: 82
42 / 51%
20 / 24%
11 / 13%
9 / 11%