ХОВД АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ХОВД АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Иргэн төвтэй Нутгийн өөрөө удирдах байгууллагыг төлөвшүүлэн хөгжүүлснээр Төрөлх нутаг - Ховд аймгаа “Баруун бүс нутгийн тэргүүлэгч аймаг” болгоно Иргэн төвтэй Нутгийн өөрөө удирдах байгууллагыг төлөвшүүлэн хөгжүүлснээр Төрөлх нутаг - Ховд аймгаа “Баруун бүс нутгийн тэргүүлэгч аймаг” болгоно

АЙМГИЙН ИТХ-ЫН ДАРГА Ш.НАСАНДУЛАМААР АХЛУУЛСАН АЖЛЫН ХЭСЭГ МОГОД, ГУРВАНБУЛАГ, РАШААНТ СУМДАД АЖИЛЛАЛАА

2025-01-20

2025 оны 01 дүгээр сарын 23-26-ны өдрүүдэд аймгийн ИТХ-ын дарга Ш.Насандуламаар ахлуулсан ажлын албаны мэргэжилтнүүд, тухайн тойргоос сонгогдсон ИТХ-ын төлөөлөгчид Могод, Гурванбулаг, Рашаант сумдад аймгийн ИТХ-ын үйл ажиллагааг сурталчилж, сумдын төр төсвийн байгууллагын үйл ажиллагаатай танилцаж, төлөөлөгчдийг тойрогт нь ажиллууллаа.

Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд ИТХ-ын дарга Ш.Насандулам, аймгийн ИТХ-ын төлөөлөгч, Байгаль орчин, аялал жуулчлал, хөдөөгийн хөгжлийн хорооны дарга Ч.Оюунчимэг, аймгийн ИТХ-ын төлөөлөгч, Нийгмийн бодлого, хүний хөгжлийн хорооны дарга Б.Дэлгэр, аймгийн ИТХ-ын төлөөлөгч, Байгаль орчин, аялал жуулчлал, хөдөөгийн хөгжлийн хорооны гишүүн П.Нэргүй, аймгийн ИТХ-ын төлөөлөгч, Эрх зүй, ёс зүй, нутгийн удирдлагын хөгжлийн хорооны гишүүн Б.Жавзмаа, ИТХ-ын Хуралдаан, зөвлөл, шийдвэрийн биелэлт, хяналт шалгалт хариуцсан ахлах мэргэжилтэн П.Энхжин ИТХ-ын ажлын албаны Хороо, төлөөлөгч, хэвлэл мэдээлэл хариуцсан мэргэжилтэн Ч.Тэгшжаргал нар ажиллалаа.

Иргэдийн Төлөөлөгчдийн хурал нь тухайн нутаг дэвсгэрт төсвийн хуваарилалт, нийгмийн харилцааг зохицуулах, бодлого батлах иргэдийн төлөөлөгчдөөс бүрдсэн шийдвэр гаргадаг байгууллагын хувьд дээрх сумдад ажиллаж, аймгийн стратеги төлөвлөгөөнд тусгах саналыг иргэд, төрийн албан хаагчдаас авлаа.

www.khural.mn-д ямар чиглэлийн мэдээ оруулах хэрэгтэй гэж үзэж байна вэ?

санал өгсөн: 78
41 / 53%
18 / 23%
11 / 14%
8 / 10%