ХОВД АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ХОВД АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Иргэн төвтэй Нутгийн өөрөө удирдах байгууллагыг төлөвшүүлэн хөгжүүлснээр Төрөлх нутаг - Ховд аймгаа “Баруун бүс нутгийн тэргүүлэгч аймаг” болгоно Иргэн төвтэй Нутгийн өөрөө удирдах байгууллагыг төлөвшүүлэн хөгжүүлснээр Төрөлх нутаг - Ховд аймгаа “Баруун бүс нутгийн тэргүүлэгч аймаг” болгоно

АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН НЭРЭМЖИТ "ЦОМ"-ЫН ТӨЛӨӨХ "ҮНДСЭН ХУУЛЬ-33" ВОЛЕЙБОЛ-ЫН ТЭМЦЭЭН АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ ШИЛДГҮҮДЭЭ ТОДРУУЛЛАА.

2025-01-11

Монгол улсад ардчилсан шинэ үндсэн хууль батлагдсан өдөрт зориулан жил бүр уламжлал болгон төрийн захиргааны байгууллагуудын дунд зохион байгуулдаг аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нэрэмжит шилжин явах "цом"-ын төлөөх волейболын тэмцээн хоёр өдрийн турш зохион байгуулагдаж шилдгүүдээ шалгарууллаа.
Тэмцээнд 17 байгууллагын баг тамирчид хурд хүч, авхаалж, самбаа, ур чадвараараа өрсөлдөж Тэргүүн байранд аймгийн "ТАТВАР"-ын газрын баг тамирчид шалгарч шилжин явах цомын эзэн боллоо. Дэд байранд аймгийн "БАЙГАЛЬ ОРЧИН"-ы газрын баг тамирчид шалгарсан бол гутгаар байранд "ДАЛАНЗАДГАД СУМЫН ЗДТГ"-ын баг тамирчид шалгарлаа.
Тэмцээний эрэгтэй шилдэг тамирчнаар аймгийн Татварын газрын Татварын улсын байцаагч Ө.Ганхөлөг, эмэгтэй шилдэг тамирчнаар аймгийн Байгаль орчны газрын Усны ахлах шинжээч М.Амарзаяа нар шалгарлаа.
Тэмцээний үйл ажиллагаанд идэвх санаачилгатай оролцсон нийт төрийн албан хаагчид болон баг тамирчдаа дэмжиж оролцсон төрийн байгууллагын дарга, удирдлагуудад талархал илэрхийлье.

www.khural.mn-д ямар чиглэлийн мэдээ оруулах хэрэгтэй гэж үзэж байна вэ?

санал өгсөн: 78
41 / 53%
18 / 23%
11 / 14%
8 / 10%