ХОВД АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ХОВД АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал нь иргэдийн нийтлэг эрх ашиг, хүсэл зориг, оролцоог хангасан, хүн төвтэй, төр, хувийн хэвшлийн түншлэл, бүс нутгийн хөгжлийг дэмжсэн, байнгын тасралтгүй үйл ажиллагаа, оновчтой бүтэц бүхий төлөөллийн байгууллага байна. Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал нь иргэдийн нийтлэг эрх ашиг, хүсэл зориг, оролцоог хангасан, хүн төвтэй, төр, хувийн хэвшлийн түншлэл, бүс нутгийн хөгжлийг дэмжсэн, байнгын тасралтгүй үйл ажиллагаа, оновчтой бүтэц бүхий төлөөллийн байгууллага байна.

Хороод хуралдаж байна

2024-12-18

🗓 Энэ сарын 20-ны өдөр аймгийн ИТХ-ын ээлжит II хуралдаан зохион байгуулна.
🔹 Үүнтэй холбогдуулан аймгийн ИТХ-ын Ажлын алба, Засаг даргын Тамгын газраас ээлжит хуралдаанаар хэлэлцэхээр төлөвлөсөн асуудлыг боловсруулж, бэлтгэл ажлыг хангаж байна🖋
🔹 Өнөөдөр /2024.12.18/ ИТХ-ын дэргэдэх "Сайн засаглал, нутгийн удирдлага, хууль зүйн хөгжлийн хороо" хуралдаж ээлжит II хуралдаанаар хэлэлцэх зарим асуудлуудтай танилцаж санал бодлоо солилцлоо.
🔹 Хуралдаанаар⬇️
📍 Аймгийн ИТХ-ын 2024-2028 оны стратеги батлах тухай,
📍 Аймгийн ИТХ-ын Ажлын албаны бүтэц, орон тоонд өөрчлөлт оруулах тухай,
📍 Аймгийн Засаг даргын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр батлах тухай асуудлыг хэлэлцэв.
🔹 Улмаар тус хорооны гишүүдийн саналыг тусган дээрх асуудлуудыг аймгийн ИТХ-ын II хуралдаанаар хэлэлцэхээр боллоо.

www.khural.mn-д ямар чиглэлийн мэдээ оруулах хэрэгтэй гэж үзэж байна вэ?

санал өгсөн: 95
46 / 48%
27 / 28%
11 / 12%
11 / 12%