Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд аймгийн ИТХ-ын дэргэд хороод ажиллахаар заасан байдаг.
Тэгвэл аймгийн ИТХ-ын Хоёрдугаар хуралдаан болохтой холбогдуулан ИТХ-ын Ажлын албанаас хороодын хурлыг төлөвлөгөөний дагуу зохион байгуулж байна.
Өнөөдөр (2024.12.02) аймгийн ИТХ-ын Сайн засаглал, нутгийн удирдлага, хууль зүйн хөгжлийн хороо болон Нийгэм, цахим бодлогын хөгжлийн хороод хуралдлаа.
Хороодын хурлаар аймгийн ИТХ-ын Хороодын чиг үүрэг, ажиллах журам батлах тухай болон аймгийн Засаг даргын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр батлах тухай асуудлуудыг хэлэлцлээ.
ИТХ-ын Хороо нь Хурлын тасралтгүй, байнгын үйл ажиллагааг хангаж, Хурлын хуралдаанаар хэлэлцэх асуудлыг урьдчилан бэлтгэж, санал, дүгнэлт гаргах, Хурлын тогтоол, шийдвэрийн биелэлтийг хянан шалгах чиг үүргийг хэрэгжүүлнэ.