Өмнөговь аймгийн Сэврэй сумын ИТХурал нь 2024 оны 10 дугаар сарын 30 ны өдөр 8 дахь удаагийн бүрэн эрхийн хугацааны хаалтын хуралдаанаа хуралдуулж, 2021-2024 онд сумын Засаг даргын “Хөгжил-100” үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд сумын нутаг дэвсгэр нийт 157 тэрбум 798 сая төгрөгийн хөрөнгө оруулалт бүтээн байгуулалтын ажлыг хийж гүйцэтгэсэн их бүтээн байгуулалт хөрөнгө оруулалтын жилүүд байлаа. Хуралдаанаар ИТХ-ын эрхийн хугацаанд хийж гүйцэтгэсэн ажлын тайлан, Засаг даргын 2021-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилтийг үнэлж дүгнэлээ. ИТХ-ын ажил 99 хувьтай, Сэврэй сумын Засаг даргын 2021-2024 оны үйл ажиллагааны мөрийн хөтөлбөр нь 6 бүлэг 6 зорилтын хүрээнд 100 заалттайгаар төлөвлөн хэрэгжүүлж 2024 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн иргэдийн Төлөөлөгчдийн 20 дугаар хуралдаанаар 95.60 хувьтай “Хангалттай хэрэгжсэн” гэж үнэлэгдлээ.
“Хөгжил-100” үйл ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд сумын ИТХ-аар 8 дэд хөтөлбөрийг батлуулан хэрэгжүүлж ажилласан бөгөөд
1. “Ахмадын сургаал алтнаас үнэтэй” дэд хөтөлбөрийн хэрэгжилт 91,0 хувьтай
2. “Аялал жуулчлалыг хөгжүүлэх” дэд хөтөлбөрийн хэрэгжилт 81,33 хувьтай
3. “Зөв бүхэн зөвхөн манай гэр бүлээс” дэд хөтөлбөрийн хэрэгжилт 94,6 хувьтай
4. “Ногоон сум” дэд хөтөлбөрийн хэрэгжилт 93,88 хувьтай
5. “Сайн багш Оюунлаг сурагч” дэд хөтөлбөрийн хэрэгжилт 91.72 хувьтай
6. “Сайн төрийн албан хаагч” дэд хөтөлбөрийн хэрэгжилт 93 хувьтай
7. “Хөдөө аж ахуй жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих” дэд хөтөлбөрийн хэрэгжилт 100 хувьтай
8. “ Ядууралгүй Сэврэй ” дэд хөтөлбөрийн хэрэгжилт 96.3 хувьтай тус тус амжилттай хэрэгжсэн байна.