ХОВД АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ХОВД АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Иргэн төвтэй Нутгийн өөрөө удирдах байгууллагыг төлөвшүүлэн хөгжүүлснээр Төрөлх нутаг - Ховд аймгаа “Баруун бүс нутгийн тэргүүлэгч аймаг” болгоно Иргэн төвтэй Нутгийн өөрөө удирдах байгууллагыг төлөвшүүлэн хөгжүүлснээр Төрөлх нутаг - Ховд аймгаа “Баруун бүс нутгийн тэргүүлэгч аймаг” болгоно

БАЙГАЛЬ ОРЧИН, НОГООН ХӨГЖИЛ, ХӨДӨӨГИЙН ХӨГЖЛИЙН ХОРООНЫ ГИШҮҮД ЧИГ ҮҮРГИЙН БАЙГУУЛЛАГУУДЫН ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ТАНИЛЦЛАА

2024-10-29

Ховд аймгийн ИТХ-ын 9 дэх удаагийн бүрэн эрхээ 2024-2028 онд хэрэгжүүлж ажиллах төлөөлөгчдөд мэдээлэл хүргэх, хариуцсан хороодоор дамжуулан чиг үүргийн байгууллагуудын цаг үеийн нөхцөл байдал, үйл ажиллагаа, өвөлжилтийн бэлтгэл ажилтай танилцах зорилгоор аймгийн ИТХ-ын дарга З.Эрхбаярын санаачилгаар Хороодын өдөрлөгийг удирдамжийн дагуу зохион байгуулж байна.✔️
🗓️Өнөөдөр (2024.10.29) тус арга хэмжээний хүрээнд Байгаль орчин, ногоон хөгжил, хөдөөгийн хөгжлийн хорооны гишүүд:
🐑Хөдөө аж ахуйн газар
🐄Мал эмнэлгийн газар
♻️Шинэ Ховд Жаргалант ТҮК ОНӨААТҮГ
💡Хот тохижуулах газар гэсэн 4 байгууллагын үйл ажиллагаатай танилцлаа.
☝️Тухайн байгууллагын удирдлагууд өөрсдийн чиг үүргийн дагуу хийж хэрэгжүүлж байгаа ажил, арга хэмжээ, зорилго, зорилтууд болон тулгамдсан асуудлуудаа танилцууллаа.
📣Мөн төлөөлөгчдийн асуултад хариулж, харилцан санал солилцсон юм.
☝️Хороодын өдөрлөгийг зохион байгуулснаар төлөөлөгчид орон нутгийнхаа үйлдвэр, аж ахуйн нэгж, албан байгууллагуудын үйл ажиллагаатай газар дээр нь очиж танилцаж, тэдэнд тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх талаар хамтын оролцоотой хэлэлцдэг уламжлалтай юм.

www.khural.mn-д ямар чиглэлийн мэдээ оруулах хэрэгтэй гэж үзэж байна вэ?

санал өгсөн: 75
40 / 53%
17 / 23%
11 / 15%
7 / 9%