ХОВД АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ХОВД АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Иргэн төвтэй Нутгийн өөрөө удирдах байгууллагыг төлөвшүүлэн хөгжүүлснээр Төрөлх нутаг - Ховд аймгаа “Баруун бүс нутгийн тэргүүлэгч аймаг” болгоно Иргэн төвтэй Нутгийн өөрөө удирдах байгууллагыг төлөвшүүлэн хөгжүүлснээр Төрөлх нутаг - Ховд аймгаа “Баруун бүс нутгийн тэргүүлэгч аймаг” болгоно

Аймгийн сонгуулийн хорооноос хэсгийн хороодын дарга, гишүүдэд мэдээлэл өгөв

2024-09-24

Аймгийн сонгуулийн хорооноос хэсгийн хороодын дарга, гишүүдэд “Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын 2024 оны ээлжит сонгууль”-ийн үйл ажиллагааны зохион байгуулалтын талаар мэдээлэл, арга зүйн зөвлөмж өгөх сургалтыг (2024.09.24) зохион байгууллаа.
Аймаг, нийслэл, сум, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийг зохион байгуулах байнгын бус ажиллагаатай сонгуулийн байгууллагад ажиллах ажилтны арга зүйн сургалтыг аймгийн Сонгуулийн хорооны дарга Б.Баярсүх болон аймгийн сонгуулийн хорооны гишүүд сонгуулийн хууль тогтоомж, сонгуулийн зохион байгуулалт сэдвээр мэдээлэл хийв.
Ховд аймгийн хэмжээнд байнгын бус ажиллагаатай сонгуулийн байгууллагад ажиллах төрийн болон төрийн үйлчилгээний албан хаагчид бүгд хуульд заасны дагуу СЕХ-ны сургалтанд хамрагдаж, сертификат авсан албан хаагчид томилогдон ажиллаж байна.
Орон нутгийн Хурлын ээлжит сонгуулийн санал авах ажиллагаа 2024.10.11-ний өдрийн 07.00-20.00 цагт явагдана.

www.khural.mn-д ямар чиглэлийн мэдээ оруулах хэрэгтэй гэж үзэж байна вэ?

санал өгсөн: 75
40 / 53%
17 / 23%
11 / 15%
7 / 9%