ХОВД АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ХОВД АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал нь иргэдийн нийтлэг эрх ашиг, хүсэл зориг, оролцоог хангасан, хүн төвтэй, төр, хувийн хэвшлийн түншлэл, бүс нутгийн хөгжлийг дэмжсэн, байнгын тасралтгүй үйл ажиллагаа, оновчтой бүтэц бүхий төлөөллийн байгууллага байна. Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал нь иргэдийн нийтлэг эрх ашиг, хүсэл зориг, оролцоог хангасан, хүн төвтэй, төр, хувийн хэвшлийн түншлэл, бүс нутгийн хөгжлийг дэмжсэн, байнгын тасралтгүй үйл ажиллагаа, оновчтой бүтэц бүхий төлөөллийн байгууллага байна.

ЖИЖИГ, ДУНД ҮЙЛДВЭРИЙГ ХӨГЖҮҮЛЭХ САНГААС ОЛГОГДСОН ХӨНГӨЛӨЛТТЭЙ ЗЭЭЛД ХАМРАГДСАН ОРОН НУТГИЙН ЖИЖИГ ДУНД ҮЙЛДВЭР, ҮЙЛЧИЛГЭЭ ЭРХЛЭГЧИДТЭЙ УУЛЗАЛТ ХИЙЛЭЭ

2024-09-17

Нутгийн хишиг хөтөлбөрийн хүрээнд орон нутгийн баялаг бүтээгчдийг дэмжих, ажлын байр нэмэгдүүлэх зорилгоор 2022, 2023, 2024 онд орон нутгийн төсвөөс 13,0 тэрбум төгрөгийг Жижиг дунд үйлдвэрийг дэмжих санд төвлөрүүлсэн бөгөөд энэ хүрээнд "Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас хөнгөлөлттэй зээл олгох, сонгон шалгаруулах, дамжуулан зээлдүүлэх, эргэн төлүүлэх, хяналт тавих журам"-ын дагуу шаардлага хангасан 101 аж ахуй нэгжид 11,6 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээл олгосон байна.
Тэгвэл өнөөдөр аймгийн ИТХ-ын дарга Н.Энхбат, аймгийн Засаг даргын орлогч Ц.Дэнээдорж, ХХААГ-ын дарга Ш.Бат-Эрдэнэ нар хөнгөлттэй зээлд хамрагдсан ЖДҮ эрхлэгчидтэй уулзаж, бүтээгдэхүүний борлуулалт, үйлдвэрлэлийн чанар стандарт, техник тоног төхөөрөмжийн хангалт зэрэг үйл ажиллагааны талаар санал солилцон, сайн туршлагуудыг хуваалцаж байна.
Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас хөнгөлөлттэй зээл олгосны үр дүнд 101 аж ахуйн нэгж шинээр үйлдвэр барьж, үйлдвэрийн өргөтгөл хийн орон нутагт 204 ажлын байр хадгалагдаж, 514 ажлын байр шинээр бий болсон байна.

www.khural.mn-д ямар чиглэлийн мэдээ оруулах хэрэгтэй гэж үзэж байна вэ?

санал өгсөн: 95
46 / 48%
27 / 28%
11 / 12%
11 / 12%