Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.5.4 дэх заалтыг үндэслэн сумын иргэдийн аюулгүй байдлыг хангах зорилгоор Булган сумын Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн санхүүжилтээр Булган аймгийн Цагдаагийн газарт Sonata-8 маркийн эргүүлийн автомашиныг хүлээлгэн өглөө.
Цаашид Булган сумын камерын системийг сайжруулахаар Цагдаагийн газарт шаардлагатай байгаа камерын асуудлыг шийдвэрлэхээр болов.