ХОВД АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ХОВД АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Иргэн төвтэй Нутгийн өөрөө удирдах байгууллагыг төлөвшүүлэн хөгжүүлснээр Төрөлх нутаг - Ховд аймгаа “Баруун бүс нутгийн тэргүүлэгч аймаг” болгоно Иргэн төвтэй Нутгийн өөрөө удирдах байгууллагыг төлөвшүүлэн хөгжүүлснээр Төрөлх нутаг - Ховд аймгаа “Баруун бүс нутгийн тэргүүлэгч аймаг” болгоно

08 ДУГААР САРЫН 01-НД ӨӨЛДИЙН ХИЙДЭД ГАЛДАН БОШГОТ ХААНЫ ОНГОНЫГ ТАЙХ ЁСЛОЛ БОЛНО

2024-07-17

Галдан бошгот хааны мэндэлсний түүхт 380 жилийн ой 08 дугаар сарын 01-04-ний өдрүүдэд болно.
Түүхэн ойг тэмдэглэн өнгөрүүлэх бэлтгэл ажлын хүрээнд Ховд аймгийн Жаргалант сумын Засаг дарга Ц.Цогтбаяр, Гандантэгчилэн хийдийн гярган лам, Өөлдийн хүрээний тэргүүлэгч П.Баянбат, Өөлдийн хүрээ Ганданпунцоглин хийдийн хамба лам Б.Соёл-Эрдэнэ, Ганданпунцагчойлон хийдийн зурхайч лам Т.Сэргэлэн нарыг аймгийн ИТХ-ын дарга Г.Пүрэвганди хүлээн авч уулзлаа.
Галдан хааны түүхт ойг тохиолдуулан 08 дугаар сарын 01-ний өдөр Эрдэнэбүрэн суманд Өөлдийн хийдэд “Галдан Бошгот хааны Онгоныг тайх ёслол” болно. Тус тахилгын хурал номын зан үйл, зохион байгуулалтын бэлтгэл ажлын талаар уулзалтын үеэр санал солилцлоо.
Аймгийн ИТХ-ын дарга Г.Пүрэвганди “Өөлдийн хийдэд болох тахилга зохион байгуулах ажлыг хөтөлбөр төлөвлөгөө гарган хэрэгжүүлж, бэлтгэл ажлыг сайтар хангаж ажиллах”-ыг хүслээ.

www.khural.mn-д ямар чиглэлийн мэдээ оруулах хэрэгтэй гэж үзэж байна вэ?

санал өгсөн: 75
40 / 53%
17 / 23%
11 / 15%
7 / 9%