ХОВД АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ХОВД АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал нь иргэдийн нийтлэг эрх ашиг, хүсэл зориг, оролцоог хангасан, хүн төвтэй, төр, хувийн хэвшлийн түншлэл, бүс нутгийн хөгжлийг дэмжсэн, байнгын тасралтгүй үйл ажиллагаа, оновчтой бүтэц бүхий төлөөллийн байгууллага байна. Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал нь иргэдийн нийтлэг эрх ашиг, хүсэл зориг, оролцоог хангасан, хүн төвтэй, төр, хувийн хэвшлийн түншлэл, бүс нутгийн хөгжлийг дэмжсэн, байнгын тасралтгүй үйл ажиллагаа, оновчтой бүтэц бүхий төлөөллийн байгууллага байна.

ҮНИЙН САНАЛ ИРҮҮЛЭХ ТУХАЙ

2024-07-05

Засгийн газрын 2024 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 02 тоот тогтоолд заасан шууд худалдан авах журмын дагуу “Аймгийн хөгжлийн бодлогын баримт бичгийг олон нийтэд сурталчлан таниулах нөлөөллийн арга хэмжээ”-ний ажилд үнийн санал ирүүлэхийг урьж байна.
Худалдан авалтыг Аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2023 оны 14 дүгээр хуралдааны 14/04 дүгээр тогтоолын 3 дугаар хавсралтын 6.1 дэх хэсэгт “Төрийн зарим чиг үүргийг ТББ-аар гүйцэтгүүлэх, иргэд олон нийтийн байгууллагын хэлэлцүүлэг, нийтийн сонсгол зохион байгуулах, орон нутаг сурталчлах, бусад зардал /ИТХ-ын арга хэмжээний/ зардлаас санхүүжүүлэх ба нийт үнийн дүн 9,8 сая /есөн сая найман зуун мянга/ төгрөг байна.
Саналыг 2024 оны 07 дугаар сарын 08-ний өдрийн 13 цаг 00 минут хүртэл цахимаар хүлээн авна.
Үнийг санал ирүүлэх хуулийн этгээд нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 7-р зүйлд заасан ерөнхий шаардлага хангасан байна.
Хаяг: Аймгийн Нутгийн Удирдлагын ордны байр 3 давхар 321 тоот
Утас: 70435120, Цахим хаяг:khovd.khural.gov@gmail.com

www.khural.mn-д ямар чиглэлийн мэдээ оруулах хэрэгтэй гэж үзэж байна вэ?

санал өгсөн: 95
46 / 48%
27 / 28%
11 / 12%
11 / 12%