ХОВД АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ХОВД АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Иргэн төвтэй Нутгийн өөрөө удирдах байгууллагыг төлөвшүүлэн хөгжүүлснээр Төрөлх нутаг - Ховд аймгаа “Баруун бүс нутгийн тэргүүлэгч аймаг” болгоно Иргэн төвтэй Нутгийн өөрөө удирдах байгууллагыг төлөвшүүлэн хөгжүүлснээр Төрөлх нутаг - Ховд аймгаа “Баруун бүс нутгийн тэргүүлэгч аймаг” болгоно

Ховд аймгийн Прокурорын газар, аймгийн Цагдаагийн газрын хамтарсан зөвлөгөөн боллоо.

2024-07-03

Гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр хийж буй ажилд шинэлэг санал, санаачилга нэвтрүүлэх, хууль, хэрэглээний талаар нэгдсэн ойлголтод хүрч, гэмт хэргийн илрүүлэлт, шийдвэрлэлтийг нэмэгдүүлэх, хүний эрхийг хангах, зөрчигдсөн эрхийг сэргээх, байгууллага хоорондын хамтын ажиллагааг сайжруулах зорилгоор энэ удаагийн хамтарсан зөвлөгөөн зохион байгуулагдаж байна.
Зөвлөгөөнд Ховд аймгийн ИТХ-ын дарга бөгөөд аймгийн ГХУСАЗСЗ-ийн дарга Г.Пүрэвганди, аймгийн Прокурорын газрын удирдлага, прокурорууд, цагдаагийн газрын дарга, түүний зөвлөлийн гишүүд, мөрдөгч, эрх бүхий албан тушаалтнууд оролцлоо.
Хамтарсан зөвлөгөөний үеэр хэргийн илрүүлэлт, шийдвэрлэлтийг ахиулах чиглэлээр үр дүнтэй ажилласан нэр бүхий Цагдаагийн мөрдөгч, Прокурор нийт 8 албан хаагчийг аймгийн ГХУСАЗСЗ-өөс тус бүр 500,000 төгрөгөөр шагнаж урамшууллаа.

www.khural.mn-д ямар чиглэлийн мэдээ оруулах хэрэгтэй гэж үзэж байна вэ?

санал өгсөн: 75
40 / 53%
17 / 23%
11 / 15%
7 / 9%