ХОВД АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ХОВД АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Иргэн төвтэй Нутгийн өөрөө удирдах байгууллагыг төлөвшүүлэн хөгжүүлснээр Төрөлх нутаг - Ховд аймгаа “Баруун бүс нутгийн тэргүүлэгч аймаг” болгоно Иргэн төвтэй Нутгийн өөрөө удирдах байгууллагыг төлөвшүүлэн хөгжүүлснээр Төрөлх нутаг - Ховд аймгаа “Баруун бүс нутгийн тэргүүлэгч аймаг” болгоно

Дэлхийн Эрүүл мэндийн байгууллагаас 2004 оноос эхлэн жил бүрийн 06 сарын 14-ний өдрийг “Цусны донорын Дэлхийн өдөр” болгон тэмдэглэж ирсэн уламжлалтай.

2024-06-15

Бусдын амь насыг аврахын төлөө цусаа бэлэглэдэг ачтан доноруудын ариун үйлсийг сурталчлах, тэдэнд талархал илэрхийлэх, олон нийтэд алдаршуулах, сайн дурын авлагагүй цусны донорын эгнээг өргөжүүлэх зорилготой энэ өдрийг манай улс 21 дэх жилдээ тэмдэглэлээ.
“Цусны донорын Дэлхийн өдөр”-ийн арга хэмжээнд аймгийн ИТХ-ын ЗБОНХХ-ийн дарга Г.Бадамсүрэн,
ЭМГ-ын дарга Ц.Мягмарсүрэн, Жаргалант сумын ЗД-ын орлогч Б.Нямдэлгэр, БОЭТ-ийн удирдлагууд болон доноруудын төлөөлөл
оролцлоо.
Хариу нэхдэггүй ачтан
Хүмүүнлэг үйлсийн эзэд болсон хүндэт донорууд, эрүүл мэндийн салбарын эмч мэргэжилтнүүдийн төлөөлөлд аймгийн ИТХ-ын Ажлын албанаас талархал илэрхийлж, гарын бэлэг гардууллаа.
Үүнээс гадна бусдын амь насыг аврахын төлөө сайн дураараа, тогтмол хугацаанд цусаа бэлэглэж байгаа доноруудад шагнал гардуулж баяр хүргэв.
Цусны салбар төвөөс өгсөн мэдээллээр эрдэнэт хүний амь насыг авран хамгаалах үйлсийн төлөө 1500 донор бүртгэлтэй байгаа. Үүний 100-150 нь тогтмол хугацаанд цус, сийвэнгээ өгдөг байна.

www.khural.mn-д ямар чиглэлийн мэдээ оруулах хэрэгтэй гэж үзэж байна вэ?

санал өгсөн: 75
40 / 53%
17 / 23%
11 / 15%
7 / 9%