ХОВД АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ХОВД АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Иргэн төвтэй Нутгийн өөрөө удирдах байгууллагыг төлөвшүүлэн хөгжүүлснээр Төрөлх нутаг - Ховд аймгаа “Баруун бүс нутгийн тэргүүлэгч аймаг” болгоно Иргэн төвтэй Нутгийн өөрөө удирдах байгууллагыг төлөвшүүлэн хөгжүүлснээр Төрөлх нутаг - Ховд аймгаа “Баруун бүс нутгийн тэргүүлэгч аймаг” болгоно

УВС АЙМАГТ ХОРШООДЫГ ДЭМЖИХ ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ТӨВ ҮҮД ХААЛГАА НЭЭЛЭЭ.

2024-06-25

Загвар хоршоод, Орон нутгийн үйлдвэрлэлийн хөгжлийн төв буюу Цагаан ултай гутлын кластер төвийн ажлын байрны барилга ашиглалтан орлоо. Тус төвийг Гутал, Зөөлөн оёдол, Сүлжмэлийн иж бүрэн тоног төхөөрөмжөөр тоноглосноор үйлдвэрлэгчид технологид суурилсан үйлдвэрлэлийг зориулалтын ажлын байранд явуулах боломж бүрдсэн ба тус төвд Хөнгөн үйлдвэлэлийн үр ашгийг нэмэгдүүлж, байгальд ээлтэй дэвшилтэт технологид суурилсан шинэ ажил, үйлчилгээг дэмжин хөгжүүлэх, техник хангамжийг нэмэгдүүлэх инноваци бүхий өдөрт 800 гутал үйлдвэрлэх хүчин чадалтай 36 нэр төрлийн гутлын, Сүлжмэл, зөөлөн оёдлын 14 нэр төрлийн тоног төхөөрөмж суурьлуулан орон нутгийн үйлвэрлэгчээ дэмжих юм.
Гутал, Сүлжмэл, Зөөлөн оёдол, Хагас боловсруулсан хүнс үйлдвэрлэгч зэрэг дөрвөн салбарын хоршоологчид менежмент хэрэгжүүлэх ба зориулалтын тав тух бүхий ажлын байранд ажилчид үйлдвэлэлээ явуулж бүтээгдэхүүнээ зах зээлд нийлүүлснээр UBC брендийн хөнгөн үйлдвэрлэлийн бүтээгдэхүүнүүд бий болно.
Ажлын байрны нээлтийн үеэр Засаг дарга Ч.Чимэд үйлвэрлэлийн шугамыг бүрэн угсарч ажилд оруулан туршилт тохиргоог хийж, Төрийн болон Орон нутгийн өмчийн тухай хууль, журмын хүрээнд үйлдвэрлэгч хоршоо, компаны менежментийн багийг шалгаруулан ажлын байр тоног төхөөрөмжийг хүлээлгэн өгөхөө нээлтэнд оролцогч бизнес эрхлэгчдэд танилцууллаа.
Брендэд суурилсан үйлдвэрлэлийн ажлын байрыг бий болгоход дэмжиж хамтран ажилласан УИХ-ын гишүүн О.Цогтгэрэлд танд баярлалаа.
ШИНЭ ХӨДӨӨ_ОРЛОГЫН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТ_УВС

www.khural.mn-д ямар чиглэлийн мэдээ оруулах хэрэгтэй гэж үзэж байна вэ?

санал өгсөн: 76
40 / 53%
18 / 24%
11 / 14%
7 / 9%