ХОВД АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ХОВД АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Иргэн төвтэй Нутгийн өөрөө удирдах байгууллагыг төлөвшүүлэн хөгжүүлснээр Төрөлх нутаг - Ховд аймгаа “Баруун бүс нутгийн тэргүүлэгч аймаг” болгоно Иргэн төвтэй Нутгийн өөрөө удирдах байгууллагыг төлөвшүүлэн хөгжүүлснээр Төрөлх нутаг - Ховд аймгаа “Баруун бүс нутгийн тэргүүлэгч аймаг” болгоно

АЙМГИЙН ГЭМТ ХЭРГЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ АЖЛЫГ ЗОХИЦУУЛАХ САЛБАР ЗӨВЛӨЛ ХУРАЛДЛАА.

2024-06-10

Аймгийн хэмжээнд гарсан гэмт хэрэг, зөрчлийн талаарх Цагдаагийн газрын 5 дугаар сарын байдлаар статистик мэдээллээс харахад нийт 158 гэмт хэрэг бүртгэгдсэн нь урьд оны энэ үетэй харьцуулахад 18 нэгжээр буюу -10,2 хувиар буурсан үзүүлэлттэй. Гэмт хэргийн илрүүлэлт өмнөх оноосоо 8.8 хувиар өссөн байна.
Нийт гэмт хэргийн 74 буюу 46,8 хувь нь аймгийн төвд, 84 буюу 53,1 хувь нь сумдын нутаг дэвсгэрт үйлдэгдсэн байна. Аймгийн төвд үйлдэгдсэн гэмт хэрэг өмнөх үеэс 31,5 хувиар буурсан, харин сумын нутаг дэвсгэрт үйлдэгдсэн гэмт хэрэг 16 нэгжээр буюу 23.5 хувиар өссөн байна.
Хагас жилийн байдлаар Бөхмөрөн, Зүүнговь, Өмнөговь, Тэс, Өндөрхангай, Улаангом гэсэн сумуудад гэмт хэргийн гаралт өндөртэй байна.
Нийт гэмт хэргийн 42.4%-ийн Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг, 31%-ийн өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг, 26.6%-ийг бусад гэмт хэрэг үйлдэгдсэн байна.
Зөрчлийн хэрэг нийт 11509 зөрчил бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 177 буюу 1,5 буурсан үзүүлэлттэй байна.
Иймд ирэх 3,4-р улиралд гэмт хэргийн гаралт өндөртэй хэрэг, зөрчлүүдэд анхаарч ажиллах шаардлагатай тул хурлаар ГХУСАЗСЗ-ийн хагас жилийн ажлын тайланг хэлэлцээд ГХУСАЗСЗ-ийн гүйцэтгэлийн төлөвлөгөөнд тодотгол хийж, 3, 4 дүгээр улиралд хийх ажлыг төлөвлөн мөн сумдын ГХУСАЗСЗ-д нэгдсэн зөвлөмж, чиглэл хүргүүлэх асуудлуудыг хэлэлцлээ.

www.khural.mn-д ямар чиглэлийн мэдээ оруулах хэрэгтэй гэж үзэж байна вэ?

санал өгсөн: 76
40 / 53%
18 / 24%
11 / 14%
7 / 9%