ХОВД АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ХОВД АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Иргэн төвтэй Нутгийн өөрөө удирдах байгууллагыг төлөвшүүлэн хөгжүүлснээр Төрөлх нутаг - Ховд аймгаа “Баруун бүс нутгийн тэргүүлэгч аймаг” болгоно Иргэн төвтэй Нутгийн өөрөө удирдах байгууллагыг төлөвшүүлэн хөгжүүлснээр Төрөлх нутаг - Ховд аймгаа “Баруун бүс нутгийн тэргүүлэгч аймаг” болгоно

АРХИДАН СОГТУУРАХТАЙ ТЭМЦЭХ АЖЛЫГ ЭРЧИМЖҮҮЛНЭ

2024-05-24

Дорнод аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дэргэдэх Аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл II хуралдаанаа зохион байгууллаа. Хурлаар дараах асуудлыг хэлэлцэв. 

-Аймгийн хэмжээнд 2024 оны эхний 4 дүгээр сард бүртгэгдсэн гэмт хэрэг, зөрчлийн нөхцөл байдал,

-Насанд хүрээгүй хүүхдүүдийн электрон тамхи татах хэрэглэх зөрчлийг таслан тогтоох, урьдчилан сэргийлэх арга хэмжээний явц үр дүн,

-Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох зөрчлийг бууруулах, таслан зогсоох чиглэлээр үйлчилгээ үзүүлж буй “Дуудлагын жолооч” арга хэмжээний явц, үр дүн

-Салбар зөвлөлийн 2021 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн “Дэд зөвлөл” байгуулах тухай 02 дугаар тогтоолд өөрчлөлт оруулах тухай зэрэг асуудлыг хэлэлцсэн юм. 

Цагдаагийн байгууллагад Аймгийн хэмжээнд эхний 4 дүгээр сарын байдлаар нийт 1303 гомдол мэдээлэл хүлээн авч, гэмт хэрэг 466, зөрчил 837 бүртгэгдсэн байна. Дорнод аймагт хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг хамгийн их буюу 76, согтуугаар үйлдэгдсэн гэмт хэрэг 70 бүртгэгдсэн байгаа тул архидан согтуурахтай тэмцэх арга хэмжээг чангатгаж гэмт хэргийн гаралтыг бууруулах ажлыг үе шаттай зохион байгуулна.

2024 оноос Дорнод аймгийн “Цагаан сор”ХХК захиргааны байгууллагын дэмжлэгтэйгээр “Дуудлагын жолооч” төслийг хэрэгжүүлж байна. Он гарсаар Чойбалсан хотод 9958-7377 дуудлагын утсанд 52 дуудлага хүлээн авч 48 иргэнд үйлчилж, 4 дуудлага цуцлагдсан байна. Уг арга хэмжээ нь аюулгүй байдлыг хангах, аливаа эрсдэл, гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх, түүний гаралтыг бууруулахад оршиж байна.  

Мөн хурлаар сурагчдын электрон тамхины хэрэглээ ихэссэнтэй холбоотой цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар хэлэлцэв. Дорнод аймагт Гэр бүл, хүүхдийн хөгжил хамгааллын газраас 10-17 насны хүүхдүүдийн дунд таны найз электрон тамхи татдаг уу гэсэн судалгаа явуулахад 1474 хариултын 36,4 хувь нь тийм гэж хариулсан байна. Иймд сургууль орчмын бүсэд тамхи худалдаалах зөвшөөрөл олгохгүй байх, сурагчдад тамхи борлуулсан тохиолдолд хариуцлага хүлээлгэдэг болох , эцэг эх асран хамгаалагчдыг урьдчилан сэргийлэх сургалтад хамруулах, аян өрнүүлэх зэрэг нөлөөллийн ажлыг зохион байгуулах тухай хэлэлцэв.

www.khural.mn-д ямар чиглэлийн мэдээ оруулах хэрэгтэй гэж үзэж байна вэ?

санал өгсөн: 76
40 / 53%
18 / 24%
11 / 14%
7 / 9%