Өмнөговь аймгийн төрөл мэргэжлийн олимпиадын анги нийтийн төрөлд багш Б.Наранцацралын бэлтгэсэн Б.Одончимэг багштай 9б ангийн хамт олон Монгол хэлний төрлөөр тэргүүн байр эзэлж Алтан медаль, Өмнөговь аймгийн Засаг даргын нэрэмжит математикийн Стандарт олимпиадын 2-ийн даваанд ЕБС-ийн 18, ШУТИС-ын салбар сургууль Политехникийн коллежийн 6-12 дугаар ангийн 100 бүлгийн 2734 суралцагч оролцсоноос тус сургуулийн Ө.Цэндсүрэн багшийн бэлтгэсэн 6а анги тэргүүн байр, 7а анги дэд байр, Б.Одончимэг багшийн бэлтгэсэн 8а анги 6 дугаар байр, Эх хэлний олимпиадад 23 сургуулийн 4-12 дугаар ангийн 234 бүлгийн 6644 сурагч хамрагдсанаас Б.Хумбага багштай 4а анги бага боловсролын түвшинд дэд байр, багш Н.Хишигсүрэнгийн бэлтгэсэн 6а анги суурь боловсролын түвшинд тэргүүн байр, Н.Хишигсүрэн багшийн бэлтгэсэн 7а анги түвшиндээ дэд байр, Эрүүл мэндийн олимпиадад Өмнөговь аймгийн 22 сургуулийн 4-12 дугаар ангийн 241 бүлгийн 6736 сурагч оролцсоноос Б.Булганаа багшийн бэлтгэсэн 6а анги түвшиндээ тэргүүн байр, суурь боловсролын түвшинд 6 дугаар байр, 7а анги өөрийн түвшиндээ дэд байруудыг тус тус эзэллээ.