ХОВД АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ХОВД АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Иргэн төвтэй Нутгийн өөрөө удирдах байгууллагыг төлөвшүүлэн хөгжүүлснээр Төрөлх нутаг - Ховд аймгаа “Баруун бүс нутгийн тэргүүлэгч аймаг” болгоно Иргэн төвтэй Нутгийн өөрөө удирдах байгууллагыг төлөвшүүлэн хөгжүүлснээр Төрөлх нутаг - Ховд аймгаа “Баруун бүс нутгийн тэргүүлэгч аймаг” болгоно

ээлжит XXI хуралдаан хуралдлаа

2024-03-29

Булган сумын ИТХ-ын 8 дахь удаагийн сонгуулийн XXI хуралдаан 2024 оны 03 дугаар сарын 28, 29-ны өдрүүдэд хуралдлаа.

Хуралдаанаар:

1.Булган сумын Шимэгчтэх өвчнөөс эмчлэн сэргийлэх үйл ажиллагааны 2023 оны төлөвлөгөөний биелэлт, 2024 оны төлөвлөгөө батлах тухай

2.Сумын Амьжиргаа дэмжих зөвлөлийн 2023 оны тайлан хэлэлцэх тухай;

3.Мод бэлтгэлийн хуваарь батлах тухай;

4.Булган сумын ой, хээрийн түймрээс хамгаалах ажлын 2023 оны төлөвлөгөөний биелэлт, 2024 оны төлөвлөгөө батлах тухай;

5.Шилэн дансны тухай хуулийн хэрэгжилтийн тухай /2023 оны жилийн эцсийн байдлаар/

6.Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын өмнөх улирлын хуралдааны үеэр гарсан санал шүүмжлэлийн мөрөөр авсан арга хэмжээ;

7.Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн 2023 оны ажлын тайланг хэлэлцэх тухай;

8.Өрхийн эмнэлгүүдийн 2023 оны ажлын тайланг хэлэлцэх тухай;

9.Ерөнхий боловсролын сургууль, Цэцэрлэгүүдийн 2023 оны ажлын тайланг хэлэлцэх тухай;

10. Хурлын Зөвлөлийн гишүүдийн улируулан сонгох, эсэх тухай;

11.Орон нутгийн өмчийн хөрөнгийг эзэмших, ашиглах, захиран зарцуулах, эрх хэрэгжүүлэх талаар зохиосон ажил, үр ашгийн тайлан, нэгдсэн тооллогын дүнг хэлэлцэх тухай;

12.Сонгуулийн сурталчилгааны зурагт самбар байрлуулах байршлуудыг тогтоох тухай;

13.Аймаг, нийслэл, сум дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн хэсгийн төв, дугаар, сонгогчдын тоо, мандатын тоо, нутаг дэвсгэрийн зарлах тухай зэрэг асуудлуудыг хэлэлцлээ.

www.khural.mn-д ямар чиглэлийн мэдээ оруулах хэрэгтэй гэж үзэж байна вэ?

санал өгсөн: 76
40 / 53%
18 / 24%
11 / 14%
7 / 9%