ХОВД АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ХОВД АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Иргэн төвтэй Нутгийн өөрөө удирдах байгууллагыг төлөвшүүлэн хөгжүүлснээр Төрөлх нутаг - Ховд аймгаа “Баруун бүс нутгийн тэргүүлэгч аймаг” болгоно Иргэн төвтэй Нутгийн өөрөө удирдах байгууллагыг төлөвшүүлэн хөгжүүлснээр Төрөлх нутаг - Ховд аймгаа “Баруун бүс нутгийн тэргүүлэгч аймаг” болгоно

ӨНӨӨДӨР ДЭЛХИЙН ОЙН ӨДӨР

2024-03-21

Өнөөдөр-Дэлхийн ойн өдөр. Энэ өдрийг “Эрүүл ой-Эрүүл хүн” уриан дор тэмдэглэж байна.
НҮБ-аас дэлхийн хуурай газрын 31 хувийг эзэлдэг ойн сан хөмрөгөө хамгаалах, байгаль экологийн тэнцвэрт байдлыг хадгалах зорилгоор жил бүрийн 3 дугаар сарын 21-ний өдрийг тэмдэглэж байхаар 2012 онд шийдвэрлэжээ. Манай улс 2015 оноос эхлэн энэ өдөр ойн олон талын ач холбогдлыг иргэд олон нийт, нийгэмд ойлгуулан, сурталчлан таниулахад анхаарч ирсэн билээ.
Монгол Улс цөлжилтийн эсрэг уур амьсгалын өөрчлөлтийг бууруулах үүднээс жил бүрийн 5 болон 10 дугаар сард бүх нийтээрээ мод тарьж тэмдэглэдэг уламжлалтай.
Монгол орны 18.5 сая га талбай бүхий ойн сан нь дэлхийн экосистемийн нэг чухал хэсэг бөгөөд олон төрлийн хөхтөн, жигүүртэн, хэвлээр явагч зэрэг амьтны амьдрах орчин, малчин, нүүдэлчин, нутгийн иргэдийн амьжиргааны эх үүсвэр, түлээ, өвс тэжээлийн нөөц болдог.

www.khural.mn-д ямар чиглэлийн мэдээ оруулах хэрэгтэй гэж үзэж байна вэ?

санал өгсөн: 76
40 / 53%
18 / 24%
11 / 14%
7 / 9%