ХОВД АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ХОВД АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Иргэн төвтэй Нутгийн өөрөө удирдах байгууллагыг төлөвшүүлэн хөгжүүлснээр Төрөлх нутаг - Ховд аймгаа “Баруун бүс нутгийн тэргүүлэгч аймаг” болгоно Иргэн төвтэй Нутгийн өөрөө удирдах байгууллагыг төлөвшүүлэн хөгжүүлснээр Төрөлх нутаг - Ховд аймгаа “Баруун бүс нутгийн тэргүүлэгч аймаг” болгоно

АЙМГИЙН ГЭМТ ХЭРГЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ АЖЛЫГ ЗОХИЦУУЛАХ САЛБАР ЗӨВЛӨЛИЙН ХУРАЛ БОЛЛОО.

2024-02-08

Ховд аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл өнөөдөр (2024.02.07) хуралдлаа.
Хурлаар өнгөрсөн 2023 онд хийж хэрэгжүүлсэн ажлын тайлан, үр дүн, 2024 оны гүйцэтгэлийн төлөвлөгөөний төслийг хэлэлцлээ.
Тус салбар зөвлөл нь өнгөрсөн 2023 онд гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, ард иргэдийг соён гэгээрүүлэх зорилгоор 4 бүлэг бүхий 31 ажил, арга хэмжээг амжилттай зохион байгуулж байсан бол энэ онд 50 гаруй ажил, арга хэмжээг үе шаттай хэрэгжүүлэхээр төлөвлөөд байна.
Салбар зөвлөлийн гишүүдийн зүгээс цаашид гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлын эерэг үзүүлэлтийг бататган нэмэгдүүлж, иргэдийг соён гэгээрүүлэх нөлөөллийн ажилд түлхүү анхаарч ажиллахаа илэрхийллээ.
Мөн гэмт хэрэг, зөрчлийн гаралтаас шалтгаалан цаг үеийн шинжтэй хэсэгчилсэн арга хэмжээнүүдийг зохион байгуулах бөгөөд:
✅ Цахим гэмт хэргээс урьдчилан сэргийлэх,
✅ Хулгайлах гэмт хэрээс урьдчилан сэргийлэх,
✅ Архидан согтуурахтай тэмцэх, урьдчилан сэргийлэх,
✅ Сум болон сургуулийн хүүхэд хамгааллын багийг чадавхжуулах, зөвлөмж, сэрэмжлүүлэг мэдээлэл түгээх,
✅ Хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэрэг зөрчлөөс сэргийлэх хууль тогтоомжуудыг сурталчлах,
✅ Салбар зөвлөлийн гишүүн байгууллагуудын хамтын ажиллагаа, ажлын уялдаа холбоог сайжруулахаар зорьж байна.

www.khural.mn-д ямар чиглэлийн мэдээ оруулах хэрэгтэй гэж үзэж байна вэ?

санал өгсөн: 75
40 / 53%
17 / 23%
11 / 15%
7 / 9%