ХОВД АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ХОВД АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал нь иргэдийн нийтлэг эрх ашиг, хүсэл зориг, оролцоог хангасан, хүн төвтэй, төр, хувийн хэвшлийн түншлэл, бүс нутгийн хөгжлийг дэмжсэн, байнгын тасралтгүй үйл ажиллагаа, оновчтой бүтэц бүхий төлөөллийн байгууллага байна. Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал нь иргэдийн нийтлэг эрх ашиг, хүсэл зориг, оролцоог хангасан, хүн төвтэй, төр, хувийн хэвшлийн түншлэл, бүс нутгийн хөгжлийг дэмжсэн, байнгын тасралтгүй үйл ажиллагаа, оновчтой бүтэц бүхий төлөөллийн байгууллага байна.

СУМДЫН ДАРГА НАРТАЙ ЦАХИМ УУЛЗАЛТ ХИЙЛЭЭ

2024-02-06

Аймгийн ИТХ-ын Ажлын албанаас Авлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх, хяналт тавих, тайлагнах чиг үүргийн хүрээнд Авлигын эсрэг хууль, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн талаарх сургалтыг 17 сумын ИТХ-ын дарга нарт цахим сургалт зохион байгууллаа.
Аймгийн ИТХ-ын нарийн бичгийн дарга Б.Баярсүх сургалтын эхэнд цаг үеийн ажлууд, Сонгуулийн хуулийн талаар мэдээлэл өглөө.
Сургалтын хүрээнд:
2023 оны ХАСХОМ шинэчлэн гаргах ажлын явц,
Анхаарах асуудал,
Хувийн ашиг сонирхлын мэдүүлэг гаргах, хянуулах,
Хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлэг,
Ашиг сонирхлын зөрчил үүссэн эсэхийг мэдэгдэх, тайлбарлах,
Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөв.

www.khural.mn-д ямар чиглэлийн мэдээ оруулах хэрэгтэй гэж үзэж байна вэ?

санал өгсөн: 95
46 / 48%
27 / 28%
11 / 12%
11 / 12%