ХОВД АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ХОВД АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Иргэн төвтэй Нутгийн өөрөө удирдах байгууллагыг төлөвшүүлэн хөгжүүлснээр Төрөлх нутаг - Ховд аймгаа “Баруун бүс нутгийн тэргүүлэгч аймаг” болгоно Иргэн төвтэй Нутгийн өөрөө удирдах байгууллагыг төлөвшүүлэн хөгжүүлснээр Төрөлх нутаг - Ховд аймгаа “Баруун бүс нутгийн тэргүүлэгч аймаг” болгоно

ХОВД АЙМГААС ТӨРСӨН ХАМГИЙН ЗАЛУУ УЛСЫН АВАРГААР ЦЭЦЭГ СУМЫН МАЛЧИН Д.БАТСАЙХАН ТОДОРЛОО

2024-02-03

XVII жарны “Хилэнт эх” хэмээх модон луу жилийн босгон дээр Ховд аймгаас 2023 оны улсын хошой аварга малчин 1, аварга малчин 10, улсын аварга тариаланч 4 тодорсон.
Тэгвэл Цэцэг сумаас төрж байгаа 6 дахь Улсын аварга малчин Д.Батсайхан, гэргий Н.Бадамцэцэг нарын шагналыг УИХ-ын гишүүн, ЗТХ-ийн сайд С.Бямбацогт, аймгийн ИТХ-ын дарга Г.Пүрэвганди болон сум орон нутгийн удирдлагууд гардуулан өглөө.
Улсын залуу аварга малчин Д.Батсайхан, Н.Бадамцэцэг нар 2005 онд 250 толгой малтай өрх тусгаарлаж, аав ээжийнхээ малчин удмыг залгаж, өнөөдөр хөдөлмөр зүтгэлээ үнэлүүлж байна.
Улсын аварга Д.Батсайханых 2013 онд сумын аварга малчин, 2015 онд аймгийн аварга малчин болж байсан бол өдгөө 2125 толгой мал тоолуулж Улсын аварга малчин болж байна.
Аваргынх Цэцэг сумын Баянгол багийн нутаг Урд завсар хэмээх газар өнөтэй сайхан өвөлжиж байна.

www.khural.mn-д ямар чиглэлийн мэдээ оруулах хэрэгтэй гэж үзэж байна вэ?

санал өгсөн: 61
30 / 49%
13 / 21%
11 / 18%
7 / 11%