ХОВД АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ХОВД АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Иргэн төвтэй Нутгийн өөрөө удирдах байгууллагыг төлөвшүүлэн хөгжүүлснээр Төрөлх нутаг - Ховд аймгаа “Баруун бүс нутгийн тэргүүлэгч аймаг” болгоно Иргэн төвтэй Нутгийн өөрөө удирдах байгууллагыг төлөвшүүлэн хөгжүүлснээр Төрөлх нутаг - Ховд аймгаа “Баруун бүс нутгийн тэргүүлэгч аймаг” болгоно

ЭМГЭНЭЛ

2024-02-08

ЖАРГАЛЫН ГАНХУЯГ
(1969-2024)
Бидний дотны нөхөр, Монгол улсын шилдэг мэс засалч их эмч Жаргалын Ганхуяг нь 2024 оны 02 дугаар сарын 08-ны өдөр хүнд өвчний учир таалал төгсөж, бид бүхэнд нөхөж баршгүй гарз тохиолоо.
Ж.Ганхуяг нь 1969 онд Ховд аймгийн Мянгад суманд төрж, бага дунд сургуулиа төгсөж, 1989-1994 онд Анагаах Ухааны Их сургуульд элсэн суралцаж хүний их эмч мэргэжлээр төгсөж, аймгийн Бүсийн оношилгоо эмчилгээний төвийн мэс заслын тасагт их эмч, тасгийн эрхлэгч эмчээр 29 жил ажилласан билээ.
Их эмч Жаргалын Ганхуяг нь ажиллах хугацаандаа өөрийн мэдлэг мэргэжлээ дээшлүүлэн 1998 онд мэс заслын эмчийн олгох, 2002 онд урологийн эмчийн дээшлүүлэх, 2009 онд дурангийн мэс заслын их эмчийн сургалтад тус тус хамрагдаж эзэмшсэн мэргэжлээ төрөлжүүлэн бататгаж, иргэдийнхээ эрүүл мэндийн төлөө сэтгэл оюун, хүч хөдөлмөрөө зориулан ажиллахын зэрэгцээ 2010 онд мэс заслын эмчийн Ахлах зэрэг, 2014 онд клиникийн профессор, 2015 онд мэс заслын “Тэргүүлэх зэрэг”, 2022 онд Монгол Улсын “Зөвлөх” эмчийн зэргийг тус тус хамгаалсан туршлагатай эмч бөгөөд 2023 онд Монгол Улсын “Шилдэг мэс засалч” эмчээр шалгарсан билээ.
Ж.Ганхуяг нь ажиллах хугацаандаа хариуцсан ажилдаа шинэлэг технологи, ажилбар нэвтрүүлэхэд илүүтэй анхаарч хөдөө орон нутагт хийгддэггүй ходоод, элэг, уушиг тайрах, нарийн бүдүүн гэдэсний хагалгаа, зүрхний зарим гажиг оёх, тархины дарагдсан яс сөхөж цусан бүлэн авах, түрүү булчирхайн хагалгаа, хүүхдийн зарим нарийн төвөгтэй мэс засал, пластик мэс засал, гэмтлийн шалтгаант төрөл бүрийн мэс заслуудыг 10200 гаруй хүнд бие даан болон мэргэжил нэгт эмч нарын хамтаар мэргэжлийн өндөр ур чадварын түвшинд гүйцэтгэсэн чадварлаг эмч байлаа.
Ж.Ганхуяг эмчийн хөдөлмөр зүтгэлийг Төр, засаг өндрөөр үнэлэн 2006 онд Эрүүл мэндийн яамны хүндэт “Жуух бичиг”, 2008 онд Монгол улсын Засгийн газрын шагнал Эрүүлийг хамгаалахын тэргүүний ажилтан, 2015 онд Монгол улсын төрийн дээд шагнал “Хөдөлмөрийн хүндэт медаль”, 2021 онд Монгол улсын Төрийн дээд шанал “Алтан гадас одон”-гоор тус тус шагнажээ.
Монгол Улсын зөвлөх эмч, Монгол улсын шилдэг мэс засалч Ж.Ганхуяг нь шулуун шударга зантай, хүнлэг энэрэнгүй сэтгэлтэй, хамт олон, мэргэжил нэгт нөхөддөө нэр хүндтэй, нөхөрсөг, бусдадаа үлгэр дуурайлал болсон, түшигтэй, нутаг усандаа нэр хүндтэй, бахархал дүүрэн хүн байлаа.
ТАЛИЙГААЧИЙН ГЭГЭЭН ДҮР, ХИЙЖ БҮТЭЭСЭН ИХ ҮЙЛСИЙГ ХОЙЧ ҮЕ, ҮР ХҮҮХЭД, ТӨРӨЛ ТӨРӨГСӨД, ЖУРМЫН НӨХӨД БИД ҮҮРД САНАН ДУРСАЖ БАЙХ БОЛНО.
Ум сайн амгалан болтугай.
ХОВД АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ
ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР

www.khural.mn-д ямар чиглэлийн мэдээ оруулах хэрэгтэй гэж үзэж байна вэ?

санал өгсөн: 75
40 / 53%
17 / 23%
11 / 15%
7 / 9%