ХОВД АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ХОВД АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Иргэн төвтэй Нутгийн өөрөө удирдах байгууллагыг төлөвшүүлэн хөгжүүлснээр Төрөлх нутаг - Ховд аймгаа “Баруун бүс нутгийн тэргүүлэгч аймаг” болгоно Иргэн төвтэй Нутгийн өөрөө удирдах байгууллагыг төлөвшүүлэн хөгжүүлснээр Төрөлх нутаг - Ховд аймгаа “Баруун бүс нутгийн тэргүүлэгч аймаг” болгоно

“НОГООН БАЙГАЛЬ” ЭКО КЛУБЫН СУРАГЧИД 2024 ОНД "ХОГ ХАЯГДЛАА АНГИЛАН ЯЛГАХ" АЖЛЫГ ЭХЛҮҮЛНЭ

2024-01-16

Аймгийн ИТХ-ын Хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх дэд зөвлөлийн дэргэдэх “Ногоон байгаль” эко клубын сурагчид 2024 оны төлөвлөгөөгөө баталлаа.

Хуралд Дэлхийн байгаль хамгаалах сан, Хар нуур Ховд голын сав газрын захиргаа, Ховд аймгийн Цагдаагийн газар, Шинэ Ховд Жаргалант ТҮК-ийн төлөөллүүд оролцон санал бодлоо солилцож, дэмжин хамтран ажиллахаар боллоо.

"Хүн бүр байгаль хамгаалагч" аяны хүрээнд "Хог хаягдлаа ангилан ялгах" ажлыг Ховд аймагт эхлүүлэхээр төлөвлөж байна.

Мөн 2024 онд:

✅Усны алдагдлын талаарх судалгаагаа Ховд аймгийн хэмжээнд үргэлжлүүлэн явуулах.

✅Ус ашиглалтын талаар нөлөөллийн ажлыг орон сууцанд амьдардаг сурагчдын дунд зохион байгуулах.

✅Экологийн цагдаатай хамтран хууль бус ан, агнуур гэмт хэрэг зөрчлийн талаар олон нийтийн сүлжээний тандалт хийх.

✅Хог хаягдлыг ангилан ялгах нөлөөллийн ажлыг эхлүүлэх зэрэг ажлуудыг хийхээр төлөвлөлөө.

www.khural.mn-д ямар чиглэлийн мэдээ оруулах хэрэгтэй гэж үзэж байна вэ?

санал өгсөн: 75
40 / 53%
17 / 23%
11 / 15%
7 / 9%