ХОВД АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ХОВД АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Иргэн төвтэй Нутгийн өөрөө удирдах байгууллагыг төлөвшүүлэн хөгжүүлснээр Төрөлх нутаг - Ховд аймгаа “Баруун бүс нутгийн тэргүүлэгч аймаг” болгоно Иргэн төвтэй Нутгийн өөрөө удирдах байгууллагыг төлөвшүүлэн хөгжүүлснээр Төрөлх нутаг - Ховд аймгаа “Баруун бүс нутгийн тэргүүлэгч аймаг” болгоно

ХОВД АЙМАГТ ОЛОН УГСААТНЫ ДЭЭЛ ХУВЦАСНЫ “БУМ УНДРАХ” САЛОН ШИНЭЭР НЭЭГДЛЭЭ

2024-01-19

      Монгол улсын  Соёлын яам, Ховд аймгийн ЗДТГ, Соёл урлагийн газар хамтран олон угсаатны уламжлалт хувцасны хоорондын ялгааг таниулах, түгээн дэлгэрүүлэх, соёлын бүтээлч үйлдвэрлэл эрхлэгчдийг дэмжих, хувцас урлалыг хөгжүүлэх зорилготой “Угсаатны хувцас урлахуй” сургалтыг 3 үе шаттай зохион байгуулсан.

        I үе шат 06 сарын 13-15-ний өдрүүдэд “Угсаатны хувцас урлахуй” сургалт, хэлэлцүүлгээр эхэлсэн.

       II үе шатанд “Угсаатны гоёл-2023” загварын уралдаан зарлаж шилдгүүдээ шалгаруулсан.

      III үе шатанд “Угсаатны хувцас урлахуй” сургалт, “Угсаатны гоёл-2023” уралдаанд идэвх зүтгэлтэй, амжилттай оролцсон шилдэг 8 урлаачийг сонгож “Угсаатны хувцас урлахуй” шаталсан сургалтын сүүлийн шатыг 2023.09.25-10.08-ний хооронд “Монгол костюмс” салонд дадлагажин суралцах болон бүтээгдэхүүн хөгжүүлэлтийн цогц сургалтыг амжилттай зохион байгуулсан.

       Энэхүү сургалтыг амжилттай төгссөн Т.Ундрах, Д.Мөнхцэцэг нар санаачлага гаргаж олон угсаатны дээл хувцасны “Бум ундрах” салоныг шинээр байгуул, нээлтээ хийлээ.

Нээлтийн ёслолд аймгийн ИТХ-ын дарга Г.Пүрэвганди, аймгийн ЗДТГ-ын дарга Б.Сандагсүрэн, Соёл урлагийн газрын дарга М.Пүрэвхүү болон оёдлын салбар, ард иргэдийн төлөөлөл оролцлоо.

“Бум ундрах” салон нээлтээ хийснээр олон угсаатны дээл хувцас урлаж, үндэсний өв соёлыг түгээн дэлгэрүүлэх олон чухал ач холбогдолтой юм.

www.khural.mn-д ямар чиглэлийн мэдээ оруулах хэрэгтэй гэж үзэж байна вэ?

санал өгсөн: 75
40 / 53%
17 / 23%
11 / 15%
7 / 9%