ХОВД АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ХОВД АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Иргэн төвтэй Нутгийн өөрөө удирдах байгууллагыг төлөвшүүлэн хөгжүүлснээр Төрөлх нутаг - Ховд аймгаа “Баруун бүс нутгийн тэргүүлэгч аймаг” болгоно Иргэн төвтэй Нутгийн өөрөө удирдах байгууллагыг төлөвшүүлэн хөгжүүлснээр Төрөлх нутаг - Ховд аймгаа “Баруун бүс нутгийн тэргүүлэгч аймаг” болгоно

АЙМГИЙН ИТХ-ЫН НАРИЙН БИЧГИЙН ДАРГААР Б.БАЯРСҮХ ТОМИЛОГДЛОО

2023-12-01

Монгол Улсын Төрийн албаны зөвлөлөөс Ховд аймгийн ИТХ-ын нарийн бичгийн даргын албан тушаалд сонгон шалгаруулалт зарлаж, журмын дагуу зохион байгуулсан.
Шалгалтад нийт зургаан хүн оролцсоноос аймгийн ЗДТГ-ын ХБТХОХ-ийн дарга Б.Баярсүх уг албан тушаалд томилогдох болзол хангасан тул аймгийн ИТХ-ын нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны даргаар томилогдлоо.
ИТХ-ын дарга Г.Пүрэвганди: албан тушаалд томилох тухай захирамжийг уншиж танилцуулан, ИТХ-ын төлөөлөгчдийн бүрэн эрхийг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлж, холбогдох хууль тогтоомж, бодлого шийдвэрийн хэрэгжилт, нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхыг бэхжүүлэх, ил тод, нээлттэй, шуурхай байдлыг ханган ажиллахыг үүрэг болголоо.
Б.Баярсүх нь:
- 2007-2008 он Жаргалант сумын багийн нийгмийн ажилтан
- 2008-2010 он Жаргалант сумын ЗДТГ-ын мэргэжилтэн
- 2010-2014 он Аймгийн ИТХ-ын ажлын албаны ажилтан
- 2014-2015 онд Хар нуур Ховд голын сав газрын захиргааны мэргэжилтэн
- 2015-2016 онд Ховд аймгийн МХГ-ын Захиргаа удирдлагын хэлтсийн дарга
- 2016-2019 он хойш Ховд аймгийн ЗДТГ-ын ХБТХОХ-ийн дарга
- 2019-2020 он Ховд аймгийн ГХБХБГ-ын дарга
- 2020-2022 оны 11 сар хүртэл ХБТХОХ-ийн дарга
- 2022.11 -2023 оны 7 сар хүртэл Ховд аймгийн ЗДТГ-ын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч
- 2023.07-сараас одоог хүртэл ХБТХОХ-ийн дарга зэрэг төрийн албанд 16 дахь жилдээ ажиллаж байна.
Б.Баярсүх нь төрийн албанд шатлан дэвших зарчмаар ажиллаж байгаа туршлагатай, мэргэшсэн албан хаагч юм.

www.khural.mn-д ямар чиглэлийн мэдээ оруулах хэрэгтэй гэж үзэж байна вэ?

санал өгсөн: 75
40 / 53%
17 / 23%
11 / 15%
7 / 9%