Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн гишүүд Дархан сумын 5 болон 15 дугаар багийн хамтарсан багийн үйл ажиллагаа болон багийн төвийн сэтгэл зүйн өрөөтэй танилцлаа.
Хамтарсан багийн хүрээнд илэрч буй кейс, түүний шийдвэрлэлт болон иргэдэд сэтгэл зүйн зөвлөгөө мэдээллийг хэрхэн хүргэдэг талаараа 5-р багийн Засаг дарга Б.Оюунчимэг, 15-р багийн Засаг дарга Д.Түвшинтөр нар мэдээлэл өгч харилцан туршлага солилцлоо.
15 дугаар багийн хамтарсан баг нь Сайн хөршийн холбоо төслийн хүрээнд, 5- р багийн хамтарсан баг нь Хууль зүй дотоод хэргийн яамны төслийн сонгон шалгаруулалтанд оролцож 15 сая төгрөгний санхүүжилтээр "Хүүхэд бидний толь" төслийн хүрээнд сэтгэл зүйн өрөөг тохижуулсан юм.