ХОВД АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ХОВД АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Иргэн төвтэй Нутгийн өөрөө удирдах байгууллагыг төлөвшүүлэн хөгжүүлснээр Төрөлх нутаг - Ховд аймгаа “Баруун бүс нутгийн тэргүүлэгч аймаг” болгоно Иргэн төвтэй Нутгийн өөрөө удирдах байгууллагыг төлөвшүүлэн хөгжүүлснээр Төрөлх нутаг - Ховд аймгаа “Баруун бүс нутгийн тэргүүлэгч аймаг” болгоно

ШҮҮХ ШИНЖИЛГЭЭНИЙ ТӨВ БҮСИЙН ТӨВ БОЛОН ӨРГӨЖЛӨӨ

2023-10-13

Монгол Улсын Засгийн газрын 2023 оны 182 дугаар тогтоолоор “Бүсийн шүүх шинжилгээний төв”-ийг 5 аймагт байгуулахаар шийдвэрлэж, Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2023 оны А/274 дүгээр тушаалаар зохион байгуулалтын бүтэц, орон тоог баталсан. Энэ хүрээнд манай аймгийн Шүүх шинжилгээний төв нь Монгол Улсын Засгийн газрын 2023 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 182-р тогтоолоор Ховд аймаг дахь Бүсийн Шүүх шинжилгээний төв болж өргөжлөө.
Аймгийн ИТХ-ын дарга бөгөөд ГХУСАЗСЗ-ийн дарга Г.Пүрэвганди өнөөдөр /2023.10.13/ бүсийн Шүүх шинжилгээний төвийн үйл ажиллагаатай танилцлаа.
Ховд аймаг дахь Бүсийн Шүүх шинжилгээний төвийн даргын үүрэг гүйцэтгэгч, цагдаагийн ахмад Б.Мөнхбаатар шинээр батлагдсан Шүүх шинжилгээний тухай хуулийг хэрэгжүүлэхэд тулгамдаж буй асуудал болон үүрэг гүйцэтгэхэд учирч буй хүндрэл, бэрхшээлийн талаар мэдээлэл өглөө. Мөн бүсийн төв болон өргөжсөн учир үйл ажиллагаа явуулах стандартын шаардлага хангасан ажлын байртай болох нь нэн тэргүүнд тулгамдсан асуудал болоод байгааг онцоллоо.
Бүсийн төв болсноор иргэдэд хүргэх төрийн үйлчилгээ ойртож, бүтэц орон тоо болон орон нутагт хийгдэх шинжилгээний төрөл нэмэгдэх юм.
Шүүх шинжилгээний байгууллага нь нийгэмд шударга ёсыг бэхжүүлэх, хүний эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалахад шинжлэх ухааны баталгаа болох зорилт тавин ажилладаг байгууллага юм.

www.khural.mn-д ямар чиглэлийн мэдээ оруулах хэрэгтэй гэж үзэж байна вэ?

санал өгсөн: 75
40 / 53%
17 / 23%
11 / 15%
7 / 9%