ХОВД АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ХОВД АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Иргэн төвтэй Нутгийн өөрөө удирдах байгууллагыг төлөвшүүлэн хөгжүүлснээр Төрөлх нутаг - Ховд аймгаа “Баруун бүс нутгийн тэргүүлэгч аймаг” болгоно Иргэн төвтэй Нутгийн өөрөө удирдах байгууллагыг төлөвшүүлэн хөгжүүлснээр Төрөлх нутаг - Ховд аймгаа “Баруун бүс нутгийн тэргүүлэгч аймаг” болгоно

ЗУУНМОД ХОТЫН ӨВӨЛЖИЛТИЙН БЭЛТГЭЛ ХАНГАХ АЖЛЫН ЯВЦТАЙ ТАНИЛЦЛАА.

2023-09-26

Аймгийн ИТХ-ын 15-р хуралдаанаар “Төв суурин газрын өвөлжилтийн бэлтгэл хангах тухай” тогтоолоор Төв Чандмань ДЭХГ-ын 2023-2024 оны өвөлжилтийн бэлтгэл хангах ажлын хүрээнд Зуунмод сумын халаалтын 3 ба 10-р хэсгийн хэрэглэгчид нэмэгдсэнээс зуухны хүчин чадал хүрэлцэхгүй байгаатай холбоотой зуухны тоог нэмэгдүүлж, хүчин чадлыг сайжруулах арга хэмжээ авах хөрөнгийг шийдвэрлэсэн.
Уг шийдвэрийн дагуу өвөлжилтийн бэлтгэл хангалт, ажлын явцын талаар ИТХ-ын Хурлын дарга Ц.Жамбалсүрэн Төв Чандмань ДЭХГ-ын удирдлага, албадын дарга нартай уулзаж, мэдээлэл сонслоо.
Уулзалтаар; дулааны шугам, халаалтын тогоо суурилуулах ажлыг 10 сарын 17-ны өдрөөс өмнө дуусгах, нүүрсний чанар, татан авалтад анхаарч 30-45 хоногийн нүүсний нөөцийг бүрдүүлэх, хүний нөөцийн асуудлыг 10 сарын 01-ны дотор шийдвэрлэх, цэвэр усны тараах шугамын засварын ажлыг яаралтай дуусгах, халаалт аваагүй хэсгүүдийг анхаарч яаралтай халаалт өгөх зэрэг үүрэг чиглэл өглөө.

www.khural.mn-д ямар чиглэлийн мэдээ оруулах хэрэгтэй гэж үзэж байна вэ?

санал өгсөн: 78
41 / 53%
18 / 23%
11 / 14%
8 / 10%