ХОВД АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ХОВД АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Иргэн төвтэй Нутгийн өөрөө удирдах байгууллагыг төлөвшүүлэн хөгжүүлснээр Төрөлх нутаг - Ховд аймгаа “Баруун бүс нутгийн тэргүүлэгч аймаг” болгоно Иргэн төвтэй Нутгийн өөрөө удирдах байгууллагыг төлөвшүүлэн хөгжүүлснээр Төрөлх нутаг - Ховд аймгаа “Баруун бүс нутгийн тэргүүлэгч аймаг” болгоно

Манхан сум үүсэн байгуулагдсаны 100 жил тохиож байна.

2023-08-14

Манхан сум үүсэн байгуулагдvаны 100 жил, Монгол Улсын хөдөлмөрийн баатар Хувьсгалт тэмцлийн ахмад зүтгэлтэн Б.Лувсангийн мэндэлсний 100 жилийн ой энэ жил тохиож байгаа. Түүхэн ойг Манхан сумынхан энэ сарын 10-14-ний өдрүүдэд тэмдэглэн өнгөрүүлж байна.
Монгол ардын хувьсгал ялсны дараа 1923 онд Монгол улсын нутгийн захиргааны шинэ дүрмийн ёсоор орон нутгийн Засаг захиргааг ардчилсан үзлийн үндсэн дээр өөрчлөн шинэчилж, Дөрвөдийн баруун, зүүн гарын хоёр аймгийг нэгтгэн Чандмань уул аймаг болгож 8 хошуутайгаар байгуулсны нэг нь болох Ханбаатархайрхан уулын хошууны Баянманхан сум нь 1931 онд Ховд аймгийн Манхан сум болсон түүхтэй.
Хөдөлмөрч дайчин уламжлалтай Манханчуудын дундаас Монгол Улсын баатар Ц.Олзвой, Монгол Улсын хөдөлмөрийн баатар Б.Лувсан, Д.Мэндбаяр, төр, нийгмийн нэрт зүтгэлтэн Д.Дэмбэрэл, С.Бямбацогт, Г.Баярсайхан, А.Баттөр, Г.Мөнхбаяр, Б.Билэгт, Б.Дангаасүрэн, Н.Жийдээ, З.Дамдин, Б.Дангаасүрэн, Ү.Цэдэнбал нарын олон арван алдар гавьяатнууд төрөн гарсан байдаг.
Төрөлх нутгийнхаа түүхэн ойд оролцохоор хол, ойрын олон зочид төлөөлөгчид хүрэлцэн иржээ.
Монгол улсын хөдөлмөрийн баатар Д.Цэрэндагва, Д.Мэндбаяр, төр, нийгмийн нэрт зүтгэлтэн Д.Дэмбэрэл, УИХ-ын гишүүн, ЗТХ-ийн сайд С.Бямбацогт, УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж, аймгийн ИТХ-ын дарга Г.Пүрэвганди нарын албаны төлөөлөл баяр наадмын нээлтэд оролцов.
Ойн баярын нээлтэд аймгийн Засаг дарга, баруун бүсийн зөвлөлийн дарга Э.Болормаа оролцож Манхан нутгийн иргэд, зочид төлөөлөгчдөд баяр хүргэлээ. Тэрбээр,
Заяа буяны даллагтай,
Захчин түмний өлгий Манхан сум үүсэн байгуулагдсан цагаас хойш 100 жилийн түүхийг бичиглэн үлдээхдээ ямагт хөгжил дэвшил, бүтээн байгуулалт, нийгмийн сайн сайхны төлөө өдрөөс өдөрт өнгө нэмж ажил үйлс нь ундарч, түүхийн шаргал хуудас зузаарсаар байгаа нь бахдалтай.
Он оныг алдаршуулах, олон түмнээ цэнгүүлэх энэ баяр наадам бол сумынхаа түүх, хөгжил дэвшилтэй танилцаж, цаашдын зорилтоо тодорхойлох, олон үеийнхний уулзалт, ахан дүүс, ураг төрлийн сайхан баяр болно” хэмээн онцоллоо.
Манхан сум үүсэн байгуулагдсаны 100 жил, Монгол Улсын хөдөлмөрийн баатар Хувьсгалт тэмцлийн ахмад зүтгэлтэн Б.Лувсангийн мэндэлсний 100 жилийн ойн баярын нээлтийн үеэр тус сумын уран бүтээлчид, авьяаслаг хүүхэд багачууд, ардын авьяастнууд Захчин угсаатны дуу хуур, бүжиг наадмынхаа дээжээс өргөн барилаа.
Түүхт 100 жилийн ойгоор монгол төрдөө хөдөлмөр зүтгэлээ үнэлүүлж Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор Нойровын Шараа, Жамбалын Балжинням, Норовын Гонгорбаатар, Алтан гадас одонгоор Баарайн Лхамаа, Шаравын Дармаа, Риймэдийн Банзардагий, Гэндэнгийн Багамаа, Ламсангийн Наранцэцэг, Дамбын Гантөмөр, Гүнчингийн Өсөгжаргал, Жигмэдийн Отгоо, Өнөрийн Эрдэнэцогт, Сандагийн Цэлмэн, Баасайн Энхтөр, Хөдөлмөрийн хүндэт медалиар Дамдинсүрэнгийн Даваасамбуу нар шагнагдсаныг УИХ-ын гишүүн, ЗТХ-ийн сайд С.Бямбацогт хүндэтгэн гардуулж баяр хүргэв.
Баяр наадмын өдрүүдэд хурдан морины уралдаан хүчит 128 бөхийн барилдаан, сурын харваа гээд эрийн гурван наадам зохион байгуулж байна.
Баяр наадмын үйл ажиллагаа өнөөдөр /2023.08.14/ өндөрлөнө.

www.khural.mn-д ямар чиглэлийн мэдээ оруулах хэрэгтэй гэж үзэж байна вэ?

санал өгсөн: 75
40 / 53%
17 / 23%
11 / 15%
7 / 9%