ХОВД АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ХОВД АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Иргэн төвтэй Нутгийн өөрөө удирдах байгууллагыг төлөвшүүлэн хөгжүүлснээр Төрөлх нутаг - Ховд аймгаа “Баруун бүс нутгийн тэргүүлэгч аймаг” болгоно Иргэн төвтэй Нутгийн өөрөө удирдах байгууллагыг төлөвшүүлэн хөгжүүлснээр Төрөлх нутаг - Ховд аймгаа “Баруун бүс нутгийн тэргүүлэгч аймаг” болгоно

ЗУНЫ ТУСГАЙ ОЛИМПЫН НААДАМД ХОВД АЙМГААС ОРОЛЦСОН ТАМИРЧИД ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ.

2023-07-17

“Тусгай олимпын дэлхийн наадам-2023” арга хэмжээ Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын нийслэл Берлин хотноо 2023 оны 6-р сарын 17-25-ны өдрүүдэд зохион байгуулагдсан.
Зуны олимпын наадамд дэлхийн 190 орны 6500 гаруй тамирчин спортын 26 төрлөөр өрсөлдсөнөөс манай улсын баг тамирчид волейбол, сагсан бөмбөг, хөл бөмбөг бадминтон, бочи, жүдо, усан спорт, хөнгөн атлетик, ширээний теннис зэрэг спортын есөн төрөлд амжилттай оролцсон байна.
Тусгай олимпын наадмын эмэгтэй волейболын төрөлд нийт 10 баг оролцсоноос Монгол улсын баг тамирчид “Хүрэл медаль” хүртсэн амжилт үзүүлсэн байна.
Тус багт Ховд аймгаас Б.Мөнх-Эрдэнэ багштай А.Урангоо, Б.Уянгалянхуа , Б.Амаржаргал нар оролцож хүрэл медаль хүртсэн амжилттай нутагтаа ирээд байна.
Аймгийн ИТХ-аас “Спортын Аварга” дэд хөтөлбөрийг батлан хэрэгжүүлж байна. Тус хөтөлбөрийн хүрээнд олон улсын тэмцээн уралдаанд амжилттай оролцсон багш, тамирчдад мөнгөн урамшуулал олгох талаар тусгасан байдаг. Энэ хүрээнд “Берлин-2023” зуны тусгай олимпод амжилттай оролцсон багш, тамирчдыг урамшуулахыг аймгийн ИТХ-ын дарга Г.Пүрэвганди холбогдох удирдлагуудад үүрэг болголоо.

www.khural.mn-д ямар чиглэлийн мэдээ оруулах хэрэгтэй гэж үзэж байна вэ?

санал өгсөн: 75
40 / 53%
17 / 23%
11 / 15%
7 / 9%