ХОВД АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ХОВД АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Иргэн төвтэй Нутгийн өөрөө удирдах байгууллагыг төлөвшүүлэн хөгжүүлснээр Төрөлх нутаг - Ховд аймгаа “Баруун бүс нутгийн тэргүүлэгч аймаг” болгоно Иргэн төвтэй Нутгийн өөрөө удирдах байгууллагыг төлөвшүүлэн хөгжүүлснээр Төрөлх нутаг - Ховд аймгаа “Баруун бүс нутгийн тэргүүлэгч аймаг” болгоно

ҮНДЭСНИЙ ИХ БАЯР НААДМЫН УРИАНХАЙ СУРЫН ХАРВААНЫ ТӨРӨЛД ХОВД АЙМГИЙН БАГ ТАМИРЧИД АМЖИЛТТАЙ ОРОЛЦЛОО

2023-07-14

 
Тэргүүн байрыг Баян-Өлгий аймгийн Булган сумын уугуул, Ховд аймгийн Мянгад сумын харьяат Ховд Эко цемент Вестерн Холд компани, Алтайн-Шонхор багийн харваач аймгийн мэргэн спортын мастер Д.Алтангэрэл,
2-р байрыг Баян-Өлгий аймгийн Буянт сумын харьяат, Буянт сумын ЗДТГ, Баян-Өлгий аймгийн БОАЖГ, Баян-Өлгий аймгийн “Харваачдын холбоо”-ны харваач, спортын мастер Д.Алтангэрэл,
3-р байрыг Баян-Өлгий аймгийн Булган сумын уугуул, Тагнуулын Ерөнхий газрын Эрч спорт хороо, Харчун компани, Од Баруун Алтай клуб, Цастын цэц багийн харваач, сумын мэргэн Д.Энхбаатар,
4-р байрыг Ховд аймгийн Дуут сумын харьяат Мөнх Таван Эрдэнэ компани, Апарт рөүд компани, Алтайн Шонхор багийн харваач, аймгийн мэргэн спортын мастер Г.Ганзориг,
5-р байрыг Ховд аймгийн Мөнххайрхан сумын харьяат, Мөнххайрхан сумын ИТХ, ЗДТГ, Эрдэнийн Шим компани, Хаан харваа сурын холбооны харваач спортын мастер Б.Түвшинзориг нар эзэлсэн байна.
Үндэсний их баяр наадмын Урианхай сурын харваанд амжилттай оролцсон баг, тамирчдадаа баяр хүргэж амжилт хүсэж, Улсын мэргэн болохын ерөөл дэвшүүлье.👏👏👏

www.khural.mn-д ямар чиглэлийн мэдээ оруулах хэрэгтэй гэж үзэж байна вэ?

санал өгсөн: 62
31 / 50%
13 / 21%
11 / 18%
7 / 11%