ХОВД АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ХОВД АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал нь иргэдийн нийтлэг эрх ашиг, хүсэл зориг, оролцоог хангасан, хүн төвтэй, төр, хувийн хэвшлийн түншлэл, бүс нутгийн хөгжлийг дэмжсэн, байнгын тасралтгүй үйл ажиллагаа, оновчтой бүтэц бүхий төлөөллийн байгууллага байна. Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал нь иргэдийн нийтлэг эрх ашиг, хүсэл зориг, оролцоог хангасан, хүн төвтэй, төр, хувийн хэвшлийн түншлэл, бүс нутгийн хөгжлийг дэмжсэн, байнгын тасралтгүй үйл ажиллагаа, оновчтой бүтэц бүхий төлөөллийн байгууллага байна.

“Угсаатны гоёл- Дээлтэй монгол” шалгаруулах баярын үйл ажиллагаа боллоо.

2023-07-08

“Угсаатны гоёл- 2023” дээлтэй монгол шалгаруулах баярын үйл ажиллагааг Ховд аймгийн ИТХ-ын дарга Г.Пүрэвганди, Засаг дарга Э.Болормаа, Соёл урлагийн газрын дарга М.Пүрэвхүү нар нээж мэндчилгээ дэвшүүллээ.

 

Ховд аймаг олон угсаатны Өлгий нутаг бөгөөд угсаатан бүр өөрийн өвөрмөц онцлог соёлтой ард түмэн билээ. Цаашид бид энэхүү өв соёлоо авч үлдэх, түгээн дэлгэрүүлэх, хойч үедээ өвлүүлэх, судлах, шинжлэх ухааны эргэлтэд оруулах зайлшгүй шаардлага байгаа бөгөөд иргэн бүрийн оролцоо чухал гэдгийг онцлов.

 

Ховд аймгийн ИТХ-аас “Олон угсаатны өв соёл, урлаг” хөтөлбөрийг батлан 5 дахь жилдээ хэрэгжүүлэн ажиллаж байна. Уг хөтөлбөрийн хүрээнд аймгийн ИТХ, ЗДТГ, СУГ, олон угсаатан, судлаачидтайгаа хамтран өв соёлоо хойч үедээ өвлүүлэх, түгээн дэлгэрүүлэх, хайрлах, хамгаалах, ажлыг жил бүр хийж байгаа юм.

 

Энэ арга хэмжээнд төрийн байгууллагууд хамт олноороо, зарим сум, багийн иргэд Үндэсний дээл, хувцсаараа гоёж оролцлоо.

www.khural.mn-д ямар чиглэлийн мэдээ оруулах хэрэгтэй гэж үзэж байна вэ?

санал өгсөн: 95
46 / 48%
27 / 28%
11 / 12%
11 / 12%