Өмнөговь аймгийн Сэврэй сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Засаг даргын Тамгын газрын албан хаагчид Хонгорын элсний ар хормой элсэн хонхорт 1100 ширхэг бургасны суулгацыг суулгаж хашиж хамгааллаа. Уг ажилд Сайншанд, Хоолт багийн 6 малчин, гэр баазуудын төлөөлөл, сумын Эрүүл мэндийн хамт олон хамтран оролцлоо. / Өнгөрсөн жил туршилтын журмаар 100 ширхэг бургас суулгаад 70%-ийн ургалттай, хашиж хамгаалах шаардлагатай байсан тул энэ жил олноор тарьж хашаа хамгаалалт хийлээ. /