ХОВД АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ХОВД АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал нь иргэдийн нийтлэг эрх ашиг, хүсэл зориг, оролцоог хангасан, хүн төвтэй, төр, хувийн хэвшлийн түншлэл, бүс нутгийн хөгжлийг дэмжсэн, байнгын тасралтгүй үйл ажиллагаа, оновчтой бүтэц бүхий төлөөллийн байгууллага байна. Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал нь иргэдийн нийтлэг эрх ашиг, хүсэл зориг, оролцоог хангасан, хүн төвтэй, төр, хувийн хэвшлийн түншлэл, бүс нутгийн хөгжлийг дэмжсэн, байнгын тасралтгүй үйл ажиллагаа, оновчтой бүтэц бүхий төлөөллийн байгууллага байна.

Эхийн алдар одон гардуулах ёслол боллоо

2023-06-01

Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан олон хүүхэд төрүүлж өсгөсөн эхийг урамшуулах тухай хууль болон Монгол Улсын Үндсэн хуульд заасан бүрэн эрхийнхээ хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2023 оны 05-р сарын 15-ны өдрийн 53 тоот зарлиг гаргасан. Хуульд зааснаар зургаан хүүхэд төрүүлж өсгөсөн эхийг 1 дүгээр зэргийн одонгоор, дөрвөн хүүхэд төрүүлж өсгөсөн эхийг 2 дугаар зэргийн одонгоор шагнадаг. Энэ жилийн хувьд алдарт эхийн одонгоор улсын хэмжээнд нийт 10,785 ээж, үүнээс 1 дүгээр зэргийн одонгоор 773 ээж, 2 дугаар одонгоор 10,012 ээж шагнагдаж байна. Ховд аймгаас нийт 335 ээж алдарт эхийн одон авч байгаа ба үүнээс 1 дүгээр зэргийн одонгоор 20 ээж, 2 дугаар зэргийн одонгоор 335 ээж шагнуулж байна. Шагналыг аймгийн ИТХ-ын дарга Г.Пүрэвганди, аймгийн Засаг дарга Э.Болормаа болон аймаг, сумын удирдлагуудын хамт гардуулан өгч баяр хүргэлээ. Олон угсаатны өлгий болсон Ховд нутгийн минь хөдөлмөрч бүтээлч зон олон, эхчүүд эмэгтэйчүүд, үр хүүхдүүд та бүхэндээ олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр "Эх үрсийн баяр"-ын мэнд дэвшүүлье.

www.khural.mn-д ямар чиглэлийн мэдээ оруулах хэрэгтэй гэж үзэж байна вэ?

санал өгсөн: 95
46 / 48%
27 / 28%
11 / 12%
11 / 12%