ХОВД АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ХОВД АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Иргэн төвтэй Нутгийн өөрөө удирдах байгууллагыг төлөвшүүлэн хөгжүүлснээр Төрөлх нутаг - Ховд аймгаа “Баруун бүс нутгийн тэргүүлэгч аймаг” болгоно Иргэн төвтэй Нутгийн өөрөө удирдах байгууллагыг төлөвшүүлэн хөгжүүлснээр Төрөлх нутаг - Ховд аймгаа “Баруун бүс нутгийн тэргүүлэгч аймаг” болгоно

“Соёлын сэргэлт-2023” аяны хүрээнд Соёлын дэд сайд М.Батбаяраар ахлуулсан ажлын хэсэг Ховд аймагт ажиллаж байна.

2023-05-29

Ажлын хэсгийг аймгийн ИТХ-ын дарга Г.Пүрэвганди хүлээн авч уулзлаа.
Уулзалтад аймгийн Засаг даргын орлогч Т.Дэлгэрсайхан, СБХЗГ-ын дарга Д.Наранцэцэг, Соёлын өвийн үндэсний төвийн дарга Г.Энхбат, МУСГЗ, Соёлын элч, PhD., Б.Сувд МУСТА Э.Лхагва-Очир нар оролцож, төрөөс соёлын салбарт хэрэгжиж буй бодлого, шийдвэр, соёлын байгууллагуудын барилга, байгууламжийг шинэчлэх, соёлын үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх, ажилтан, албан хаагчдын ажиллах орчныг сайжруулах талаар санал солилцлоо.
Энэ үеэр аймгийн ИТХ-ын дарга Г.Пүрэвганди хэлсэн үгэндээ манай аймгийн ИТХ-аас “Олон үндэстэн ястны өв, соёл урлаг” хөтөлбөрийг батлан хэрэгжүүлж байгааг онцоллоо.
Хөтөлбөрийн хүрээнд соёлын биет болон биет бус өвийг судлан сурталчлах, өвлүүлэн уламжлуулах үйл ажиллагааг шат дараатай зохион байгуулах ба соёлын аялал жуулчлалыг хөгжүүлэхэд анхаарч байна.
Мөн уралдаан, тэмцээн, наадам, тоглолт зэргийг орон нутгийнхаа онцлогт тулгуурлан зохион байгуулж, сонгодог урлагийг хөгжүүлэх, үндэсний бичиг, биет бус өв, соёл, түүхийн дурсгалыг судлан сурталчилж байна.

www.khural.mn-д ямар чиглэлийн мэдээ оруулах хэрэгтэй гэж үзэж байна вэ?

санал өгсөн: 75
40 / 53%
17 / 23%
11 / 15%
7 / 9%