Өнөөдөр /2023.05.26/ ЗГХЭГ, Швейцарын хөгжлийн агентлагийн санхүүжилтээр хэрэгжиж байгаа "Нутгийн өөрөө удирдах байгууллагын институтийн чадавхыг бэхжүүлэх нь төсөл", Удирдлагын академи, Говь-Алтай аймгийн ИТХ хамтран чадавхыг бэхжүүлэх сургалтыг зохион байгуулж байна.
Сургалтаар хэлэлцэгдэж байгаа асуудлаар аймгуудын төлөөлөл санал хүсэлтээ хэлсэн юм.
Энэ үеэр манай аймгийн ИТХ-ын дарга Г.Пүрэвганди Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн заалтуудтай холбоотой асуудлуудыг онцлоод зарим заалтуудад өөрчлөлт оруулах, шийдвэл зохих, анхаарах шаардлагатай байгаа талаар саналаа хэллээ.
Мөн манай аймгийн ИТХ-ын төлөөлөгчид иргэдийн боловсрол, эрүүл мэнд, ажлын байр, бүсчилсэн хөгжил, шилжилт хөдөлгөөний асуудлаар санал, хүсэлтээ хэлсэн юм.
Тус арга хэмжээнд баруун 5 аймгийн 120 гаруй төлөөлөгч, ажлын албаны мэргэжилтнүүд оролцож байна.