Дархан сумын ИТХ-ын ажлын алба, Дархан сумын ЗДТГ-ын алба хаагчид болон, Статистикийн хэлтсийн мэргэжилтнүүд хамтран Дархан сумын ЗДТГ-ын гадна талбайд 600 хайлаас модыг стандартын дагуу тарьж услалаа.
Нэг хүн 18 ширхэг мод тарихад насаараа амьсгалсан агаараа эх дэлхийдээ буцаан өгч чаддаг гэдэг. Иймээс хүн бүхэн өөрийн боломж нөөцөөрөө мод тарьж, арчилж, ургуулж үр хойчдоо эрүүл орчин, зөв дадлыг үлдээхийн төлөө нэгдэж мод тарихыг бид уриалж байна.