ХОВД АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ХОВД АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Иргэн төвтэй Нутгийн өөрөө удирдах байгууллагыг төлөвшүүлэн хөгжүүлснээр Төрөлх нутаг - Ховд аймгаа “Баруун бүс нутгийн тэргүүлэгч аймаг” болгоно Иргэн төвтэй Нутгийн өөрөө удирдах байгууллагыг төлөвшүүлэн хөгжүүлснээр Төрөлх нутаг - Ховд аймгаа “Баруун бүс нутгийн тэргүүлэгч аймаг” болгоно

"ЭРҮҮЛ МЭНД БА СУВИЛАГЧ" ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2023-05-10

Монголын Сувилагчдын Нийгэмлэгээс 2023 оныг "Сувилагчдын эрхийг хамгаалах жил" болгон зарласантай холбогдуулан УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн, Монголын сувилагчдын нийгэмлэг, Төв аймгийн Эрүүл мэндийн газартай хамтран "Эрүүл мэнд ба сувилагч" сургалт, уулзалт, хэлэлцүүлэг арга хэмжээг зохион байгууллаа.
Уулзалт, хэлэлцүүлгийг аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүд, аймгийн нутгийн удирдлагын байгууллагаас дэмжин ажиллаж, нутаг дэвсгэрийн хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг төр, хувийн хэвшлийн Эрүүл мэндийн байгууллагын 300 орчим сувилагч, тусгай мэргэжилтнүүд оролцлоо.
Тус арга хэмжээний хүрээнд эрүүл мэндийн салбарын хөгжил, сувилагчийн нийгмийн баталгааг хангах, боловсролыг дэмжих, хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлээр хэлэлцүүлэг зохион байгууллаа.
 
 

www.khural.mn-д ямар чиглэлийн мэдээ оруулах хэрэгтэй гэж үзэж байна вэ?

санал өгсөн: 78
41 / 53%
18 / 23%
11 / 14%
8 / 10%