ХОВД АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ХОВД АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Иргэн төвтэй Нутгийн өөрөө удирдах байгууллагыг төлөвшүүлэн хөгжүүлснээр Төрөлх нутаг - Ховд аймгаа “Баруун бүс нутгийн тэргүүлэгч аймаг” болгоно Иргэн төвтэй Нутгийн өөрөө удирдах байгууллагыг төлөвшүүлэн хөгжүүлснээр Төрөлх нутаг - Ховд аймгаа “Баруун бүс нутгийн тэргүүлэгч аймаг” болгоно

“Ховддоо өнгө нэмье” аянд GIZ төсөл нэгдлээ

2023-04-12

Аймгийн ИТХ-ын XI хуралдаанаар батлагдсан "Хог хаягдлын менежментийг сайжруулах дэд хөтөлбөр", "Хоггүй Ховд хот дэд хөтөлбөр" болон аймгийн Засаг даргын 2021-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрүүдийн хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд бүх нийтийн сайн дурын “Ховддоо өнгө нэмье” идэвхжүүлэх сарын аяныг зохион байгуулж байна.
“Ховддоо өнгө нэмье” аяны ажлын хэсэг Германы хамтын ажиллагааны төслийн /GIZ/ орон нутаг хариуцсан зөвлөх Андреас Аарэнбог болон бусад холбогдох төлөөллүүдтэй уулзаж санал солилцлоо.
Уулзалтаар
✅Ховд хотын хогийн нэгдсэн цэгийг очиж үзэх
✅Орон сууцуудын СӨХ-ийн хог тээвэрлэлтийн ажлын явц
✅Герман улсын хог хаягдлын талаарх сайн жишээ, туршлага солилцох зэрэг асуудлуудад хамтарч ажиллахаар боллоо.
Мөн аяны хүрээнд 7 хоног бүр ажлын хэсэгтэй хамтарсан уулзалт хийж, төлөвлөгөөнд тусгагдсан ажлуудад GIZ төслөөс хамтран ажиллахаа илэрхийллээ.

www.khural.mn-д ямар чиглэлийн мэдээ оруулах хэрэгтэй гэж үзэж байна вэ?

санал өгсөн: 75
40 / 53%
17 / 23%
11 / 15%
7 / 9%