ХОВД АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ХОВД АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Иргэн төвтэй Нутгийн өөрөө удирдах байгууллагыг төлөвшүүлэн хөгжүүлснээр Төрөлх нутаг - Ховд аймгаа “Баруун бүс нутгийн тэргүүлэгч аймаг” болгоно Иргэн төвтэй Нутгийн өөрөө удирдах байгууллагыг төлөвшүүлэн хөгжүүлснээр Төрөлх нутаг - Ховд аймгаа “Баруун бүс нутгийн тэргүүлэгч аймаг” болгоно

ИТХ-ЫН ЗӨВЛӨЛИЙН ЭЭЛЖИТ 2-Р ХУРАЛ ХУРАЛДЛАА

2023-04-06

 03-р сарын 20-нд Аймгийн ИТХ-ын Зөвлөлийн 2023 оны ээлжит 02 дүгээр хуралдаан 71 хувийн ирцтэй хуралдлаа.
Өнөөдрийн хурлаар 7 асуудал хэлэлцсэнээс:
📌ИТХ-н зөвлөлийн үйл ажиллагааны төлөвлөгөөг Хурлын даргын захирамжаар баталлаа.
📌Ахуйн зориулалтаар агнах, барих, ан амьтдын хуваарь батлах тухай асуудлыг хэлэлцэн Хурлын Газрын харилцаа, байгаль орчин, хөдөөгийн хөгжлийн хороонд шилжүүллээ.
📌“Алдарт эх”-ийн одонгоор шагнуулах хүсэлт уламжлах тухай
Аймгий ИТХ-аас баталсаан зарим тогтоолуудыг хүчингүй болгох тухай
Аймгийн Сонгуулийн хороо байгуулах тухай асуудлуудыг хэлэлцэн Хурлын Нутгийн удирдлага, Цахим хөгжлийн хороонд шилжүүллээ.
📌Тусгай зөвшөөрөл эзэмшигчээс өгсөн хандив, тусламжийн хөрөнгийг төвлөрүүлэх, хуваарилах, зарцуулах журам батлах тухай асуудлуудыг Хурлын Төсөв санхүү, эдийн засгийн хөгжлийн хороо, Газрын харилцаа, байгаль орчин, хөдөөгийн хөгжлийн хороодод шилжүүллээ.
📌Аймгийн ИТХ-ын ээлжит 14-р хуралдааныг 2022 оны 03 сарын 30-ны өдөр хуралдахаар тов тогтоолоо
 
                                                                                АЙМГИЙН ИТХ-ЫН АЖЛЫН АЛБА

www.khural.mn-д ямар чиглэлийн мэдээ оруулах хэрэгтэй гэж үзэж байна вэ?

санал өгсөн: 78
41 / 53%
18 / 23%
11 / 14%
8 / 10%