Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчид Сэврэй хайрханы ар бэлд 2450м өндөрт болон сумын ойр орчимд хар сүүлт үзэгдэх болсон газруудаар хээрийн ан амьтанд зориулан өвс тавих биотехникийн арга хэмжээг зохион байгуулав. Сумын ИТХ-ын төлөөлөгчид, ажлын албаны хамт олон хувийн зүгээс өвсний үнэ зардлыг гарган Засаг даргын Тамгын газрын Байгаль орчны хяналтын байцаагч, Тусгай хамгаалалттай газар нутгийн хамгааалалтын захиргааны Байгаль хамгаалагчид хамтран 1 тонн /50 боодол/ өвс тавив.