ХОВД АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ХОВД АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Иргэн төвтэй Нутгийн өөрөө удирдах байгууллагыг төлөвшүүлэн хөгжүүлснээр Төрөлх нутаг - Ховд аймгаа “Баруун бүс нутгийн тэргүүлэгч аймаг” болгоно Иргэн төвтэй Нутгийн өөрөө удирдах байгууллагыг төлөвшүүлэн хөгжүүлснээр Төрөлх нутаг - Ховд аймгаа “Баруун бүс нутгийн тэргүүлэгч аймаг” болгоно

Өмнөговь аймгийн Сэврэй сум нь бар жилийн тэргүүнээ шалгарууллаа.

2023-02-06

Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын зөвлөл, сумын Засаг даргын зөвлөлийн өргөтгөсөн хуралдаанаар  сумын бар жилийн тэргүүнээ шалгарууллаа.
"Тэргүүний төсөвт байгууллага"-аар 20 дугаар цэцэрлэг
"Тэргүүний аж ахуй нэгж байгууллага"-аар Нөрөөт говь орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газар
"Тэргүүний баг"-аар Сайншанд баг
Сумын 9 алдартан "Тэргүүний төрийн албан хаагч"-аар ЭМТ-ийн лаборант Дэлгэр-Очирын Оюунчимэг
Сумын 9 алдартан "Тэргүүний багш"-аар ЕБС-ийн багш Баярсайханы Мөнхжаргал
Сумын 9 алдартан "Тэргүүний ажилтан"-аар ЕБС-ийн ажилчин Онингоогийн Сарантуяа
Сумын 9 алдартан "Тэргүүний хүүхэд"-ээр ЕБС-ийн сурагч Аюушийн Анхням
Сумын 9 алдартан "Тэргүүний залуу"-аар барилгын инженер Идэрийн Чинбат
Сумын 9 алдартан "Тэргүүний нийгмийн зүтгэлтэн"-ээр Дэмд Од ОНӨААТҮГ-ийн захирал Базагын Цогнэмэх
Сумын 9 алдартан "Тэргүүний байгаль орчин аялал жуулчлалын ажилчин"-аар ГГСБЦГ-ын байгаль хамгаалагч Сүхбаатарын Мөнхчулуун
Сумын 9 алдартан "Тэргүүний хөдөө аж ахуйн салбарын ажилтан"-аар ЗДТГ-ын ХАА-ын тасгийн мэргэжилтэн Сайнзаяагийн Мөнхсайхан
Сумын 9 алдартан "Тэргүүний хувиараа хөдөлмөр эрхлэгч"-ээр ахмад настан хувиараа хөдөлмөр эрхлэгч Ёндонгийн Сугир нар шалгарав.
"Сумын сайн малчин"-аар Сайншанд багийн малчин Хойлогийн Азбилэг Нямын Сүнжмаа нарын гэр бүл, Сайншанд багийн малчин Гончигзавын Түмэндэмбэрэл Дэнзэнгийн Цогзолсүрэн нарын гэр бүл, Хоолт багийн малчин Цэдэн-Ишийн Болдбаатар Маравбишийн Энхсайхан нарын гэр бүл, Хоолт багийн малчин Сувадын Эрдэнэбат Даваасүрэнгийн Алтансувд нарын гэр бүл, Бүйлсэн багийн малчин Тойвгойн Тулгаа Сүрэнгийн Цэрэнжав нарын гэр бүл, Бүйлсэн багийн малчин Пүрэвийн Хүрэлбаатар Бямбаагийн Туяа нарын гэр бүл шалгарав.
"Сумын аварга төлчин"-өөр Хоолт багийн малчин Адъяагийн Оюунжаргал нар шалгарлаа.
Сумын ИТХ-ын "Тэргүүний хороо"-оор Б.Одончимэг даргатай Байгаль орчин аялал жуулчлалын хөжлийн хороо шалгарав.
Багийн ИНХ -ын үеэр сумын сайн малчдын болон, сумын 9 алдартнуудын шагналуудаас гардуулав.
Сумын "Мянгат малчин"-ы болзол хангасан Бүйлсэн багийн малчин Адъяагийн Алтангэрэл, Доржийхүүгийн Батболд нарт Мянгат малчны малгай залаа батламжийг, А.Алтангэрэлийн гэргий н.Буяндэлгэр, Д.Батболдын гэргий С.Нармандах нарт "Малч эзэгтэй" тэмдэгийг гардуулан өгөв.
Сумын "Малч эзэгтэй" шагналаар Сайншанд багийн малчин Ц.Мөнгөнгэрэл, А.Амар нар "Сумын Засаг даргын хүндэт өргөмжлөл"-өөр Хоолт багийн малчин Ч.Баттүвшин нар шагнагдав. 2022 оны жилийн эцсийн тоогоор 1000 -аас дааш мал тоолуулсан нийт 14 өрх байгаагаас хуралд хүрэлцэн ирсэн Сайншанд багийн мянгат малчин С.Хадбаатар, Хоолт багийн мянгат малчин Ц.Эрдэнэбаатар, Хоолт багийн мянгат малчин Т.Аюурзана нарт Мянгат малчны батламжийг гардуулав.
"Өмнөговь аймгийн 90 жилийн ойн медаль"-аар ахмад настан П.Маам, малын эмч Ц.Тэгш Эрх, 20-р цэцэрлэгийн багш Ж.Дэлгэрмаа, Нөрөөт говь ОНӨААТҮГ-ийн захирал Д.Мэндсайхан нар, "Мэргэжлийн хяналтын газрын Тэргүүний ажилтан"-аар байгаль хамгаалагч А.Нямсүрэн, Монголын анчдын нийгэмлэгийн "Тэргүүний анчин" цол тэмдгээр Хоолт багийн малчин Т.Амар, Монголын улаан загалмай нийгэмлэгийн “Хүндэт тэмдэг”-ээр Бүйлсэн багийн малчин Д.Оюунсүрэн, “Хүмүүнлэг шилдэг залуу” тэмдгээр ЭМТ-ийн сувилагч Б.Должинсүрэн нар, Д.Нацагдоржийн нэрэмжит "Тэргүүний уншигч" тэмдгээр ЕБС-ийн 9 -р ангийн сурагч С.Батмаа, 5-р ангийн сурагч О.Буянзаяа нар, сумын ЭМТ -өөс 2022 онд зарласан "Эрүүл мэндийг дэмжигч өрх"-өөр Сайншанд багийн малчин А.Бархасбадь, Хоолт багийн малчин А.Очирцоо, Бүйлсэн багийн малчин Н.Бямбацогт, сумын төвийн өрхүүдээс А.Цэвэлмаа нар "Эрүүл мэндийг дэмжигч байгууллага"-аар Сэржинжүрмэд ХХК Б.Болдбаяр, Х.Түмэндэмбэрэл нар шалгарлаа.

www.khural.mn-д ямар чиглэлийн мэдээ оруулах хэрэгтэй гэж үзэж байна вэ?

санал өгсөн: 76
40 / 53%
18 / 24%
11 / 14%
7 / 9%