Шинэ оны босгон дээр Өмнөговь аймгийн Сэврэй сумын Засаг даргын 2021-2024 онд Сэврэй сумыг хөгжүүлэх "ХӨГЖИЛ-100" үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдан хэрэгжиж буй "ЗӨВ БҮХЭН ЗӨВХӨН МАНАЙ ГЭР БҮЛЭЭС" дэд хөтөлбөрийн хүрээнд сумын төвд халуун ус, үсчин ажиллуулж буй өрх толгойлсон эмэгтэй Х.Мөнхзулд 14 нэр төрлийн 3,2 сая төгрөгийн үнэ бүхий үсчний тоног төхөөрөмж, үс арчилгааны бүтээгдэхүүний дэмжлэг үзүүллээ.